Арлингтоны ЕБС-ын 2017-2018 оны хичээлийн жилийн календарь батлагдлаа

Арлингтон хотын ЕБС-иудын Удирдах Зөвлөлийн хурлаар тус хотын ирэх хичээлийн жилийн буюу 2017-2018 оны хичээлийн жилийн календарийг эцэслэн баталжээ. Тухайн календарийг хотын Ерөнхий боловсролын ихэнх сургуулиудаас гадна зарим хувийн сургуулиуд дагаж мөрдөх бол өөр календариар хичээллэдэг Woodlawn/Stratford тусгай хөтөлбөрийн сургуулиуд, Barcroft бага сургуулийн календарийг мөн баталсан байна.

Шинэ календарт тусгагдсан чухал өдрүүдийг дурьдвал:

Хичээлийн анхны өдөр : 2017 оны 09 сарын 05-ны Мягмар гараг

Өвлийн амралт: 2017 оны 12 сарын 22– 2018 оны 01 сарын 01
Хаврын амралт: 2018 оны 03 сарын 26-30
Ахлах сургуулиудын Төгсөлтийн ёслол: 06 сарын 14-ны Пүрэв гараг

Сургууль тарах өдөр:
Ахлах сургуулиуд: 06 сарын 15-ны Баасан
Дунд сургуулиуд: 06 сарын 19-ны Мягмар
Бага сургуулиуд: 06 сарын 20-ны Лхагва гараг тус тус байна.

Ирэх хичээлийн жилийн сургуулийн календарьтай энд дарж бүрэн эхээр танилцана уу

Дашрамд өгүүлэхэд энэ хичээлийн жилийн хаврын амралт 04 сарын 10-14 байх бол ахлах сургуулиуд 06 сарын 20-нд, дунд сургуулиуд 06 сарын 22-нд харин бага сургуулиуд 06 сарын 23-нд тус тус амрах юм. Ахлах сургуулиудын төгсөлтийн ёслолыг 06 сарын 21-нд товлосон байна.

Арлингтон хотын Ерөнхий Боловсролын Сургуулийн Захиргаа

Be the first to comment

Leave a Reply