Арлингтоны сонгогчдын идэвхи эрс өсчээ.

Өнгөрсөн Мягмар (11 сарын 06) гарагийн АНУ-н завсрын сонгуульд Арлингтон хотын оршин суугчид хотын түүхэнд урьд хожид байгаагүй өндөр ирцтэй оролцжээ.
Сонгуульд нийт 107,406 сонгогчид саналаа өгсөн нь нийт сонгогчдын 71 хувь бөгөөд энэ нь Ерөнхийлөчгийн бус сонгуульд оролцож байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Судлаачдын анхаарал татаж буй өөр нэг үзүүлэлт нь энэ жилийн сонгуульд Columbia Pike, Rosslyn-Ballston болон Crystal City орчмын оршин суугчид нэн идэвхтэй оролцсон бол залуу сонгогчдын оролцоо мөн өссөн дүн гарсан байна.

Сонгуулийн өглөө бороотой байсан, сонгогчид идэвхтэй оролцсоны улмаас санал өгөх байруудад урт дараалал үүссэн зэрэг нь сонгогчдын оролцоонд нөлөөлөөгүй байна. Сонгуулийн үеэр санал авах байруудад нийт 500 орчим хүн ажилласан бөгөөд энэ хугацаанд санал хураалттай холбоотой ямар нэгэн зөрчил, гомдол санал бүртгэгдээгүй тухай хотын сонгуулийн хорооны мэдээнд дурьдсан байна.

Дашрамд дурьдахад Арлингтон хотын оршин суугчид Конгресийн 8-р тойрог, Мужийн амбан захирагчийн сонгуульд нэр дэвшигчдэд санал өгсөнөөс гадна хотын Удирдах Зөвлөлийн 1 суудал, Хотын Сургуулийн Удирдах Зөвлөлийн 1 суудал, мөн хотын төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар давхар санал өгсөн юм.

Хотын сонгуулийн хорооноос гаргасан урьдчилсан дүнгээр Ардчилсан Намаас нэр дэвшигч Matt de Ferranti 53 хувийн саналаар Арлингтон хотын Удирдах Зөвлөлд сонгогдож, 2016 онд бие дааж сонгогдсон John Vihstadt 46 хувийн саналаар ялагдсан байна. Харин хотын сургуулиудын Удирдах Зөвлөлд Barbara Kanninen 68 хувийн саналаар улиран сонгогджээ.

Хотын сонгогчид ирэх санхүүгийн жилд 140.9 сая долларыг олон нийтийн зам талбайн тохижилт, нийтийн тээврийн шинэчлэлд зориулж, 103 сая долларыг Арлингтон Хотын Сургуулиудын хэрэгцээнд зориулж тус тус бондын хөрөнгөөр төсөвт төвлөрүүлэх эрхийг Хотын Удирдах Зөвлөлд зөвшөөрсөн санал өгөөд байна.

Дашрамд дурьдахад хотын сонгогчид АНУ-н Сенатад Ардчилсан намаас нэр дэвшсэн сенатор Tim Kaine-д 82 хувь (Сонгуулийн ерөнхий дүнгээр Сенатад улиран сонгогдсон), Конгресийн Төлөөлөгчдийн Танхимын 8-р тойрогт Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Don Beyer-т (Сонгуулийн ерөнхий дүнгээр Конгрест улиран сонгогдсон) 79 хувийн санал өгсөн дүн гарчээ.

Be the first to comment

Leave a Reply