Арлингтон хотын сургуулиуд бүрэн магадлан итгэмжлэгдлээ

Өнөөдөр Виржиниа мужийн Боловсролын Яам ( Virginia Department of Education (VDOE)-аас мужийн сургуулийн дүүргүүдийн 2018 оны SOL (Standard Of Learning) шалгалтын дундаж тайланг танилцууллаа.

Яамнаас гаргасан тайланд дурьдсанаар Арлингтон хотын сургуулийн дүүрэг бүх ангийн түвшинд шалгалтын бүх төрөлд мужийн дунджаас дээгүүр оноо авч 4 жил дараалан бүх сургуулиуд нь Бүрэн Батлан Итгэмжлэгдсэн (Fully accredited) сургуулийн дүүрэг болж байна.

SOL шалгалт нь төрийн өмчийн сургуулиудын 3-8 дугаар ангиудад хичээлийн жилийн эцэст Англи (Унших/Бичиг), Математик, Шинэжлэх ухаан, Нийгэм Судлал гэх мэт хичээлүүдээр авдаг. Энэхүү шалгалтын дундаж оноогоор сургуулиудын болон сургуулийн дүүргүүдийн сурлагын чанарыг хэмжих нэг төрлийн хэмүүр болгон ашигладаг билээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*