Ахлах сургуулийн охин алан хядахаар төлөвлөж байжээ

Мэрилэндийн Catoctin Ахлах сургуулийн сурагч өөрийн сургууль дээр алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөж байсныг илрүүлж баривчлсан тухай тус мужийн цагдаагийн газар мэдээлжээ. Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар Frederick хотын оршин суугч 18 настай Nichole Cevario гэгч бүсгүй ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөж буй тухай түүний аав эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээр хэрэг илэрсэн байна. Сэжигтэнг баривчлан саатуулаад байгаа бөгөөд түүний гэрээс галт зэвсэг, сум болон тэсрэх бөмбөг хийхэд ашиглагдах төрөл бүрийн бодис, материал илрүүлэн хураагаад байна.
Мөн сурагч өөрийн Catoctin Ахлах сургууль дээр халдлага хийхээр сайтар төлөвлөсөн төлөвлөгөө олдсон бөгөөд өнгөрсөн 12 сараас эхэлсэн байж болох тус төлөвлөгөө ёсоор 04 сарын 05-нд сургууль дээр бөмбөгтэсэлж, улмаар буу ашиглахаар төлөвлөж байсан байж болзошгүй байгаа гэнэ.
Сэжигтэн Cevario мөн сургуулийн ослын үед дагаж мөрдөх дүрэм журмыг сайтар судалж байсан нь нотлогдож байгаа бөгөөд сургуулийн цагдаагаас хэрэг явдал гарсан үед сургуулийн цагдаа ямар зэвсэг хэрэгсэл ашигладаг тухай сонирхон асууж байжээ.
Тус Мэрилэнд мужид Хуулийн дагуу 18 настай хүн галт зэвсэг, сум болон бусад зэвсгийн чанартай зүйлс худалдан авах боломжтой байдаг ажээ.
Урьдчилсан мөрдөн шалгалтын явцад сэжигтэн сэтгэцийн өвчтэй байсан байж болзошгүй байгаа бөгөөд энэ тухай эмнэлгийн үзлэг үргэлжилж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply