Иргэдийг залилангийн хэргээс сэргийлэхийг анхааруулжээ

Сүүлийн үед Арлингтон хотын цагдаагийн газарт залилангийн хэд хэдэн хэрэг бүртгэгдэж, мөн иргэдээс залилангийн хэрэг үйлдэх оролдлого гарч байгаа талаар гомдол санал ирэх болжээ.
Тиймээс хотын цагдаагийн газраас иргэдэд хандаж дараах залилангийн хэргүүдээс сэргийлэхийг сануулж байна. Эдгээрт:

“Данс хамгаалах” залилан
Арлингтон хотын захиргаанаас, эсвэл хотын цагдаагийн газрын нэр барьсан хүмүүс иргэд рүү утсаар холбогдож, тухайн иргэдийн банкны мэдээлэл хулгайч нарын гарт орсон тул яаралтай бэлэн мөнгөө татан авч мөнгөө iTunes, Apple Pay, Google Pay, эсвэл Visa картад байршуулах, улмаар мөнгө байршуулсан картуудын мэдээллээ буцааж бүртгүүлснээр мөнгөө хулгайч нараас хамгаална гэсэн утгатай залилангийн хэрэг бүртгэгдээд байна.
Иргэдийн санхүүгийн мэдээлэл алдагдсан нөхцөлд хотын захиргаа, цагдаагийн газартай хамаарахгүй тул хотын захиргаанаас зүгээс иргэдтэй ямар нэгэн замаар холбогдохгүй гэдгийг анхааруулж байна. хэрэв иргэдийн банк санхүүгийн мэдээлэл алдагдсан бол зөвхөн тухайн санхүүгийн байгууллага иргэдтэй холбогдоно гэдгийг анхаарна уу.

Дотны хүн чинь хэрэгт холбогдлоо гэх залилан.
Зарим иргэдэд утсаар болон имэйлээр холбогдож, тухайн гэр бүлийн өөр орон нутагт, мужид амьдардаг ойр дотны хүн хэрэгт холбогдож саатуулагдсан тул барьцааны мөнгө төлж суллах гэсэн утгатай залилан гарчээ. Мөн тухайн хүний ойр дотны хэн нэгэн гэмтэж бэртсэн тул яаралтай мөнгө шилжүүлж эмнэлгийн тусламж үзүүл гэх мэт залилангийн тохиолдол ч бүртгэгдээд байгаа гэнэ. Залилан үйлдэгдчид иргэдийг нууцлалд хамаарах мэдээлэл тул бусдад мэдээлэхгүй байх, мөнгөө дэлгүүрийн бэлгийн картад (Store Gift Card) шилжүүлж явуулахыг шаардаж байгаа аж.
Эдгээр төрлийн залилан үйлдэгчид иргэдийг гэнэтийн цочролд оруулж айлгах, улмаар маш хурдан хугацаанд санхүүгийн шийдвэр гаргах нөхцөлд оруулахаар шахах арга хэрэглэж байгааг анхааруулсан байна.

Шүүхийн зарлан болон Татварын Албаны нэр барьсан залилан
Энэ төрлийн залилагчид иргэд рүү утсаар болон имэйлээр холбогдож тухайн хүн шүүхийн зарланд ирээгүй, эсвэл татвар төлөөгүйн улмаас баривчлах тушаал гарсан, улмаар баривчлагдаж шоронд хоригдохгүйн тулд нэн яаралтай торгууль төлөхийг шаардах залилан түгээмэл байгаа гэнэ. Энд дарж хуурамч имэйлийг жишээг үзнэ үү.

Эдгээр төрлийн утасны дуудлага, имэйл хүлээж авсан бол хувийн мэдээлэл өгөхгүй байх, улмаар нэн даруй хотын цагдаагийн газар болон хотын Sheriff-ийн Албаны 703-228-4460 тоот утсаар холбогдож, тухайн хүний нэр дээр үнэхээр шүүхийн зарлан дуудах (Jury Duty) байгаа эсэхийг асууж тодруулахыг анхааруулсан байна.

Be the first to comment

Leave a Reply