Лондон хотод террорист халдлага гарлаа

Өнөөдөр Лондон хотын төв Их Британий парламентын орндын ойролцоо террорист халдлага гарч, тус халдлагын улмаас одоогийн байдлаар 5 хүний амь үрэгдсэн тухай мэдээллийн сувгууд мэдээлж байна. Амь үрэгдсэн иргэдийн дунд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч байгаа ажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар гэмт этгээд Westminster Bridge гүүрээр зорчиж явсан явган зорчигчдыг машинаар дайрч, улмаар машинаас гарч хутгаар иргэд рүү халдсаны дотор цагдаагийн албан хаагч өртөж амь алджээ. Гэмт этгээдийг цагдаа буудаж хороосон байна.
Энэ үйлдлийг Нэгдсэн Вант улсын цагдаагийн газар террорист халдлага гэж мэдэгдэж байгаа бөгөөд одоогоор гэмт этгээдийг хэн болохыг олон нийтэд зарлаагүй байна.

Be the first to comment

Leave a Reply