Умард Солонгос АНУ-н 3 иргэнийг суллажээ.

АНУ-н Ерөнхийлөгч Доналд Трампын Умард Солонгосын Ерөнхийлөгч нарын уулзазтыг бэлтгэл ажлыг хангахаах АНУ-н Төрийн Нарийн Бичгийн Дарга Майк Помпео (Mike Pompeo) Умард Солнгост ажлын айлчлал хийж байна.

Тэрээр Умард Солонгосын эрх баригч намын дарга Kim Yong Chol-той уулзаж, хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг хөтөлбөрийг эцэслэн хэлэлцсэн байна.

Хоёр орны хооронд болох дээд хэмжээний уулзалтын бэлтгэл базаахаас гадна Умард Солонгост хоригдоод байсан АНУ-н 3 иргэнийг суллах ажил амжилттай болж тус улсад хоригдоод байсан Kim Dong Chul, Kim Hak Song , Tony Kim нар Төрийн Нарийн Бичгийн даргын хамт АНУ-д буцаж ирэх болсныг Ерөнхийлөгч Трамп мэдэгдсэн байна. Дээр нэр дурьдсан 3 иргэд Солонгос гаралтай хүмүүс бөгөөд тэднийг тагнуул туршуул хийсэн гэсэн үндэслэлээр хүнд хөдөлмөрийн колонид хорьж байсан юм.

Эдгээр иргэдийн нэг Kim Dong-Chul нь манай хөрш Fairfax хотын оршин суугч бөгөөд түүний гэр бүл Хятад улсад бизнес эрхэлдэг, улмаар Хятадын бизнесүүд үйл ажиллагаа явуулдаг Умард Солонгосын Rason хотод байх үедээ тагнуул хийсэн хэргээр баривчлагдаж, улмаар хатуу дэглэмтэй шоронд 10 хорих ялаар шийтгүүлээд байсан юм.

Төрийн Нарийн бичгийн даргын онгоц өнөө шөнө буюу 05 сарын 10-ны Пүрэв гарагийн өглөөний 2 цагт Мэрилэнд дэхь Andrews Air Force-д газардах ажээ.

Дашрамд дурьдахад АНУ-Умард Солонгосын ерөнийлөгч нарын уулзалт болох газар, товыг Төрийн Нарийн бичгийн даргын айлчлалын үеэр эцэслэн тохирсон тухай, энэ тухай олон нийтэд ойрын хугацаанд тодорхой болно гэж Ерөнхийлөгч Трамп мэдэгдээд байгаа юм. Олны таамаглаж байсанчлан уулзалт хоёр солонгосын хил дээрх цэрэггүй бүсд болохгүй, харин Сингапур улсад болох тухай хэвлэлүүдэд мэдээлж байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*