Цэцэрлэг, Сургуулиас өмнөх насны ангиудын мэдээллийн үдэш

2019-2020 он хичээлийн жилд бүрэн 5 нас хүрч, цэцэрлэг (Kindergarten) ангид элсэн суралцах сурагчдын эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх арга хэмжээ 2019 оны 01 сарын 28-ны оройн 7-9 цагуудад Washington-Lee Ахлах Сургууль дээр болно. (Энэ өдөр цасны улмаас арга хэмжээ хойшилвол 02 сарын 04-нд нөхөж явуулна)

Washington-Lee Ахлах Сургуулийн хаяг: 1301 N Stafford Street

Харин 2019-2020 он хичээлийн жилд 3-4 нас хүрч, сургуулийн өмнөх Montessori ангид өргөдөл гаргах сонирхолтой эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх арга хэмжээ 2019 оны 02 сарын 06-ны оройн 6-8 цагуудад Drew Model Бага Сургууль дээр зохиогдоно. (Энэ өдөр цасны улмаас арга хэмжээ хойшилвол 02 сарын 13-нд нөхөж явуулна)

Drew Model Бага Сургуулийн хаяг: 3500 S 23rd Street

Улмаар 2019-2020 он хичээлийн жилд бүрэн 4 нас хүрч, сургуулийн өмнөх VPI (Virginia Preschool Initiative) ангид өргөдөл гаргах сонирхолтой эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх арга хэмжээ 2019 оны 02 сарын 20-ны оройн 6:30-8 цагуудад Carlin Springs Бага Сургууль дээр зохиогдоно. (Энэ өдөр цасны улмаас арга хэмжээ хойшилвол 02 сарын 22-нд нөхөж явуулна)

Carlin SPrings Бага Сургуулийн хаяг: 5995 5th Road S

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: (703) 228-8000; (703) 228- 8632

Be the first to comment

Leave a Reply