Өнөөдөр шөнө зарим замуудад цагдаагийн пост ажиллана

Өнөөдөр (2018 оны 08 сарын 23-ны Пүрэв) шөнө Арлингтон хотын Цагдаагийн газар зарим замуудад пост ажиллуулахаар болжээ.

Хотын аль хэсгийн замуудад шалгалтын пост (DUI Checkpoint) ажиллахыг нийтэд зарлахгүй бөгөөд тухайн постоор өнгөрч буй тээврийн хэрэгслүүдийг зогсоож, жолооч нарын бичиг баримтыг шалгах юм. Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн байж болох жолооч нарыг түр саатуулж, нарийвчлан шалгах тухай цагдаагийн газрын мэдээнд дурьджээ.

Замын хөдөлгөөнд согтуугаар оролцох зөрчлийг багасгах үүднээс хотын цагдаагийн газраас энэ төрлийн гэнэтийн шалгалтыг U.S. Department of Transportation’s National Highway Traffic Safety Administration (NHTSA) -тай хамтарч зохион байгуулдаг билээ.

Виржиниа мужид замын хөдөлгөөнд согтуугаар тээврийн хэрэгсэл барьж оролцсон жолоочид 12 сар хүртэл хугацаагаар хорих, 2500$ торгууль, мө 12 сарын хугацаагаар жолооны эрхийг хасах хүртэл арга хэмжээ авдаг байна.

Be the first to comment

Leave a Reply