Бага сургууль сонгон суралцах өргөдөл хүлээн авч байна

Арлингтон хотын ЕБС-ын сурагчид өөрсдийн харъяаны сургууль (home school)-иас гадна дараах Countywide сургуулиудад шилжин суралцах өргөдөл гаргаж болдог. Эдгээр сургуулиудыг Option School гэж нэрийдэх бөгөөд эдгээрт өргөдөл гаргагчдын тоо боломжит орон тооноос илүү гарсан нөхцөлд сугалаа явуулдаг байна. Эдгээрт:

Ирэх 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэгээс 5-р ангид эдгээр сургуулиудын аль нэгд шилжин суралцахыг хүссэн эцэг эхчүүд 2019 оны 04 сарын 15-с өмнө онлайн өргөдлийн маягтыг бөглөх шаардлагатай юм.

Онлайн өргөдлийн маягт

Хэрэв өргөдөл гаргагчдын тоо боломжит орон тооноос хэтэрсэн нөхцөлд 04 сарын 23-нд сугалааг Welcome Center-т явуулж, сугалаанд таарсан гэр бүлд үр дүнг 05 сарын 01-с өмнө мэдэгдэнэ.
Хэрэв өргөдөл гаргагч нь сугалаанд тэнцээгүй нөхцөлд хүлээлгийн жагсаалтад /waitlist/-д оруулах бөгөөд 04 сарын 15-с хойш буюу өргөдлийн хугацаа хаагдсанаас хойш өргөдөл гаргагчид мөн хүлээлгийн жагсаалтын хамгийн сүүлд оруулдаг байна.

Be the first to comment

Leave a Reply