Доналд Трамп: Эрүүл мэнд, цагаачлалын асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ

АНУ-н 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампийг Ерөнхийлөгч Барак Обама цагаан ордонд хүлээн авч уулзлаа. 10 орчим минут товлогдсон уулзалт 1:30 минут үргэлжилж, шиэ хуучин 2 ерөнхийлөгчид хэвлэлийнхний өмнө товч уулзалт хийсэн юм. Тэд анх удаа уулзаж байгаа нь энэ бөгөөд уулзалтын үеэр сайн муугаа ний нийгүй ярилцсан гэдгээ талууд мэдэгдсэн.
Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар уулзалтын уур амьсгал тийм ч халуун дулаан байгаагүй бөгөөд 2 гэр бүлийн хамт зураг татуулах төлөвлөгөө цуцлагдсан тухай онцолж байв.
Доналд Трамп удахгүй эзэн суух Цагаан ордонд зочилсны дараа Конгресийн Төлөөлөгчдийн Танхимын дарга Paul Ryan-тай уулзаж ярилцсан нь хэвлэлийн анхаарлын төвд байлаа.
Уулзалтын дараа Доналд Трамп хэвлэлд өгсөн ярилцлагадаа тангараг өргөж ажид хүлээж авсан даруйд эрүүл мэнд, цагаачлалын асуудлыг нэн даруй барьж авч шийдвэрлэх тухай зарлаад байна. Тэрээр “…Та нар мэдэж байгаа, юун түрүүнд татварыг багасгана, ер нь Америкийн ард түмний төлөө сонин шинэлэг алхмуудыг хийж эхлэхээр төлөвлөж…” байгаа тухайгаа өгүүлсэн юм.

Be the first to comment

Leave a Reply