ОХУ-н Армийн ТУ-154 онгоц сүйрчээ

ӨНөөдөр өглөө ОХУ-н цэргийн ТУ-154 онгоц СОчи хотын ойролцоо Хар тэнгист осолдож, онгоцонд зорчиж явсан 92 хүн амь үрэгдлээ. Тус онгоцонд багийн 8 хүнээс гадна 84 зорчигч байсны дотор ОХУ-ын Цэргийн Александров Ансамбьлийн 60 дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ зорчиж явжээ.
ОХУ-н Батлан Хамгаалах яамны мэдээнд дурьдсанаар цэргийн чуулга Сири дэхь Оросын агаарын хүчний дайчдад шинэ оны мэнд хүргэх тоглолт хийхээр явсан байна.
Осолдсон Ту-154 онгоц ОХУ-н нийслэл Москва хотоос хөөрч, Сирийн Латакиа хот дахь Хэймим Оросын цэргийн баазыг зорьж явжээ.
Одоо хар тэнгист эрэн хайр ажиллагаа үргэлжилж амь үрэгдсэн хүмүүсийг цогцсыг эрэгт авчирч байгаа болонгоцны хар хайрцгийг хайх ажил үргэлжилж байгаа юм.
Онгоцны ослын учир шалтгааныг мөрдөн байцаах ажил эхэлж байгаа бөгөөд Батлан Хамгаалах яамны дээд тушаалын офицерууд алан хядах ажиллагаатай холбоогүй гэж үзэж байгаа ажээ. Учир нь сүйрсэн онгоц цэргийн онгоц байснаас гадна осол ОХУ-н нутаг дэвсгэрт болсон нь гадны алан хядах бүлгийн нөлөөлөл байх үндэсгүй гэж үзэж байгаа бололтой.
Дашрамд дурьдахад сүйрсэн агаарын хөлөг 1983 онд үйлдвэрлэгдсэн нийт 6689 цаг нислэг үйлдсэн хуучин онгоц байжээ. Тиймээс техникийн эвдрэл гэмтэд осолд хүргэсэн байх боломжтой гэсэн таамаг давамгайлж байна.

Be the first to comment

Leave a Reply