С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ НЭГ САР ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг өнөөдөр /2018.05.10/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцлээ.

Ингээд Ч.Сайханбилэг, С.Баяр нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Уг шүүгчийн захирамжид хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянаад С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэжээ. Иймд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан байна.

Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар ирээгүй аж.

Мэдээллийн эх сурвалж: News.mn

Be the first to comment

Leave a Reply