Хорт хавдрын эсрэг эмчилгээнд чухал нээлт хийсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Энэ жилийн энх тайваны Нобелийн шагналын физиолог, эрүүл мэндийн салбарт хорт хавдрын эмчилгээнд томоохонд тооцогдох нээлт хийсэн Хьюстон дэхь Андерсоны нэрэмжит Хавдрын судалгааны төвийн дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч Жеймс Аллисон, (James P. Allison), Япон улсын Киотогийн Их Сургуулийн далхлаа судлалын профессор Тасүкү Хонжо (Tasuku Honjo) нарт олгожээ.

Эдгээр эрдэмтдийн бүтээл нь хорт хавдрын явцыг хүний биеийн дархлааны эсийг ашиглах хянах, зогсоох, улмаар бүрэн устгах боломжийг нээсэн нь хорт хавдрын эмчилгээнд дэвшил авчирсан нээлт гэж үзэж байгаа юм.

Эрдэмтдийн судалгааны вэбсайтад тайлбарласнаар професор Хонжо “Programmed Cell Death Protein 1” гэх протейн илрүүлсэн нь дээрх нээлтийн амин сүнс гэж болох юм. Энэ протейны тусламжтайгаар бичил эс хорт хавдрын эс болж “урвах”, улмаар хорт хавдар болж ургах, эсвэл сайн эс буюу энгийн эс болж төлөвших эсэхийг тодорхойлох боломжийг олгож байна.

Харин Нобелийн хорооны илтгэлд дурьсданаар професор Аллисоны нээсэн CTLA-4 гэх протейн нь амьд организм дахь дархлааны системийн бусад эсүүдийн эсрэг үйлчлэлийг залах боломж бүрдүүлсэн тул дархлааны систем зөвхөн хорт хавдрын эсийг онилж довтлох боломжийг олгосон байна.

Эдгээр чухал нээлтүүдэд үндэслэн хорт хавдрын эсрэг “checkpoint inhibitors” гэсэн ангилал дор бүлэг эмүүдийг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эдгээрийн зарим нэр төрлийг АНУ-д анагаахын салбарт хэдийн ашиглаж эхлээд байгаа ажээ.

2016 онд Аллисон професорын хорт хавдар бүхий хулгана дээр хийсэн туршилтаар хорт хавдар бүрэн эмчлэгдэж байжээ.

Be the first to comment

Leave a Reply