Мужийн шилдэг сургуулиар Арлингтон хотын 14 сургууль шалгарчээ

Виржиниа мужийн Захирагч Ralph Northam болон Мужийн Боловсролын Зөвлөлөөс 2018 оны Virginia Index of Performance (VIP) шагнал хүртсэн Арлингтон хотын 14 сургуулийг зарлажээ.Virginia Index of Performance (VIP) шагналыг 2016-2017 оны хичээлийн жилд ЕБС-иудын сурагчдын сурлагын дундаж оноо болон сургалт, үйл ажиллагааны бусад хүчин зүйлсийг үндэслэн шалгаруулсан байна. Энэ шагналыг холбооны болон мужийн сурлагын стандарт үзүүлэлтийг давж хангасан ЕБС-уудыг урамшуулах үүднээс Мужийн Боловсролын Зөвлөлөөс бий болгосон шагнал ажээ.

Шагнал хүртсэн сургуулиудад:

Governor’s Award for Educational Excellence (Амбан захирагчийн нэрэмжит Сургалтын Онцгой амжилт үзүүлсэн сургуулиуд):

Энэ шагналыг мужийн болон Холбооны улсын сурлагын стандартыг бүрэн хангасан сургууль болон сургуулийн дүүргүүдэд олгодог бөгөөд Арлингтон хотоос шалгарсан сургуулиудад:

  • Arlington Traditional School
  • Jamestown Elementary School
  • Swanson Middle School

2018 Board of Education Excellence Award (Мужийн Боловсролы Зөвлөлийн нэрэмжит шагнал )

Энэ шагналыг мужийн болон Холбооны сурлагын стандарт хангалтаар хоёрдугаар байр эзэлсэн сургууль болон сургуулийн дүүргүүдэд олгодог бөгөөд Арлингтон хотоос шалгарсан сургуулиудад:

  • Arlington Science Focus School
  • Ashlawn Elementary School
  • Discovery Elementary School
  • McKinley Elementary School
  • Nottingham Elementary School
  • Taylor Elementary School
  • Tuckahoe Elementary School
  • Williamsburg Middle School.

2018 Board of Education Distinguished Achievement Award
Боловсролын Зөвлөлөөс мужийн болон холбооны сурлагын стандартыг хангаж, зөвлөлөөс тавьсан бүх шалгуурт дөхөж буй мужийн 15 сургуулийн дүүрэг, 202 сургуулийг шалгаруулсан бөгөөд Арлингтон хотоос шалгарсан сургуулиудад:

  • Long Branch Elementary School
  • Washington-Lee High School
  • Yorktown High School

Эдгээр шалгалуудын тухай дэлгэрэнүйг дараах хуудаснаас танилцана уу: Virginia Department of Education website.

Мэдээний эх сурвалж: https://www.apsva.us/post/virginia-recognizes-14-arlington-schools-for-excellence-in-education/

Disclaimer: imedee or its owner doesn’t sponsor this article, therefore, neither the imedee or its owner endorses any school. 

Be the first to comment

Leave a Reply