АНУ-н Хүнс, Эмийн Харилцааг Зохицуулах Газар (Food & Drug Administration- Цаашид FDA гэх)-с дээрх мэдээллийг Баасан гарагт албан ёсоор зарлаад байна.
North Carolina мужид үйл ажиллагаа явуулдаг нэгэн ХАА-н фирмээс гаралтай их хэмжээний хүсний өндөг сальмонелл (salmonella) гэх нянгаар халдварласан байж болзошгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараад байгаа ажээ. Ийм төрлийн нянгын халдвар авсан нөхцөлд дотор муухайрах, гүйлгэх, зарим тохиолдолд амь насанд хүрэх хүртэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. Одоогийн байдлаар дээрх хэрэгтэй холбоотой байж болох 22 өвчлөл бүртгэгдээд байна.
Дээрх фирмийн өндгийг борлуулдаг гэх Индиана мужийн “Rose Acre Farms” гэх компани эдгээр өндгүүдийг сайн дураар буцаан татах шийдвэр гаргаад байгаа нь энэ юм. Тус компанийн мэдээлснээр нянгийн халдвартай байж болох өндөг Colorado, Florida, New Jersey, New York, North Carolina, Pennsylvania, South Carolina, Virginia, West Virginia гэх мэт мужуудад хүсний дэлгүүрүүдэд болон зарим нэр төрлийн ресторануудад хүргэгдээд байгаа юм. Эдгээр өндгүүд ‘Food Lion’, болон ‘Walmart’ дэлгүүрүүдэд ‘Great Value’ гэсэн брэндийн дор худалдагддаг байна. Мөн ‘Waffle House’ ресторан дээр нэр дурьдсан компаниас өндгөө татдаг ажээ. Мөн эдгээр өндгүүд нь Coburn Farms, Country Daybreak, Glenview, Nelms, Sunshine Farms гэх мэт брэндийн дор борлуулагддаг гэдгийг FDA-с анхааруулжээ.
Дээрх мэдээ албан ёсоор гарсны дараа ‘Food Lion’ компани 400 гаруй салбараас дээрх брэндийн өдгийг татаж авснаа зарлаад байна. ‘Walmart’болон ‘Waffle House’ компаниуд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Нянгын халдвартай өндөг үйлдвэрлэсэн компани нь North Carolina мужийн Hyde County-д үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдөрт 2 сая орчим өндөг үйлдвэрлэдэг гэхээс өөр мэдээлэл гараагүй байна.
The recalled eggs are sold under brands including Coburn Farms, Country Daybreak, Food Lion, Glenview, Great Value, Nelms, Sunshine Farms https://t.co/2BmioUH3Xa Consumers with these eggs shouldn’t eat them. Throw them away or return them to place of purchase for credit or refund
— Scott Gottlieb, M.D. (@SGottliebFDA) April 15, 2018
Leave a Reply
You must be logged in to post a comment.