2017-2018 оны тээврийн хэрэгслийн “Decal-н загвар тодорлоо

Арлингтон хот 2017-2018 оны тээврийн хэрэгслийн татварын наалт (Vehicle Decal)-ийн загварыг өчигдрийн хоын Удирдах Зөвлөлийн хурал дээр зарлажээ.Тус хотод нийт 160 орчим мянган тээврийн хэрэгсэл бий гэсэн статистик тоо байх бөгөөд жил бүрийн тээврийн хэрэгслийн татвар төлснийг нотлох “Decal” буюу салхины шилний наалтын загвар зохиох уралдааныг хотын ахлах сургуулийн оюутнуудын дунд зарлаж шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жилийн загварын уралдаанд “Wakefield” Ахлах сургуулйн 10-р ангийн сурагч Amy Kohan шалгарч түүний зохиож ирүүлсэн загвар бүхий наалт манай хотын 160 мянган тээврийн хэрэгсэлд ашиглагдахаар болж байна. Тэрээр загвараа “Arlington sees stars”гэж нэрийдсэн бөгөөд “David M. Brown Planetarium”-ий зургийг ашигласан байна.
Өнгөрсөн жилийн уралдаанд нийт 235 бүтээл ирсэн нь урьд хожид байгаагүй олон хүн оролцсон үзүүлэлт болжээ. Ирсэн бүтээлүүдийг хотын иргэдийн дунд санал хураалт явуулж шалгаруулдаг бөгөөд өнгөрсөн жил хотын 3200 орчим оршин суугчид санал хураалтад оролцсон тооцоо байна.
Уралдаан шалгарсан Amy Kohan 750$, харин хамгийн олон санал авсан 3 оролцогч тус бүрт 500$ шагнал олгодог байна.
Финалд шалгарсан сурагчид:

Schuyler Workmaster, “Bishop O’Connell” Ахлах Сургуулийн 10-р анги “The Arlington House” бүтээлээр
Sydney Machion, “Wakefield” Ахлах сургуулийн 09-р ангийн сурагч “We Are Arlington” бүтээлээр
Marjorie Henriquez, “Wakefield” Ахлах сургуулийн 11-р ангийн сурагч “SkyRoss” бүтээлээр тус тус шалгарчээ.

Be the first to comment

Leave a Reply