Хотын 2018-2019 оны DECAL-н шинэ загвар

Арлинтон хотын оршин суугчдын тээврийн хэрэгслийн татварын наалт буюу Decal-н загварыг зохиох уралдааныг жил бүр ахлах сургуулийн сурагчдын дунд явуулж шалгаруулдаг уламжлалтай билээ.
Өнгөрсөн жил 14 дэхь удаагаа зохиогдсон тус Decal-н уралдаанд нийт 191 орчим бүтээл ирснээс ‘Bishop Denis J. O’Connel’ Ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Schuyler Workmaster-ий зохиосон ‘The Arlington Skyline and Potomac River’ бүтээл шаллгарч ирэх жилийн 2018-2019 оны санхүүгийн жилд Арлингтон хотын автомашинуудад ашиглахаар боллоо.

Загварыг шалгаруулах санал асуулгыг хотын оршин суугчдын дунд онлайнаар явуулдаг бөгөөд энэ удаагийн санал асуулгад хотын нийт 3600 орчим хүн оролцож саналаа өгчээ.

Дашрамд дурьдахад Арлингтон хотод бүртгэлтэй нийт 160,000 орчим тээврийн хэрэгсэл бий бөгөөд автомашин эзэмшигчид жил бүр хувийн өмчийн татвар төлсөн баримтыг энэхүү наалт илэрхийлдэг билээ.

Уралдааны ялагч Schuyler Workmaster 750$, харин эхний 3 байранд шалгарсан бусад бүтээлүүдэд тус бүр 500$ шагнал олгодог уламжлалтай. Шагналын санг ‘Arlington Community Federal Credit Union’ ивээн тэтгэдэг байна.

Be the first to comment

Leave a Reply