Санаатай гал тавьсан этгээдийг байцааж байна

Арлингтон хотын Маршалын Албанаас Арлингтон хот орчимд учир битүүлэг гал тавих оролдож буй этгээдийг эрэн сурвалжилж байна. Өнөөдөр үдээс хойш 3263 Columbia Pike хаяг дахь Inova Urgent Care clinic-ийн байранд ариун цэврийн суултуурын хуванцар тагийг шатаасан хэрэг гарчээ. Одоогоор энэ галыг санаатай тавьсан гэж үзэж байгаа юм.
Энэ мэтчилэн жижиг зүйлс шатаасан хэрэг өнгөрсөн Бүтэн сайнаас Даваа гарагийн хооронд хэд хэдэн удаа гарсан бөгөөд 20 минутын зайтай хоёр ч гал тавьсан хэрэг гараад байгаа ажээ.
Арлингтон хотын цагдаагийн газрын мэдээгээр энэ хэргийг үйлдэж байж болзошгүй хүнийг иргэд цагдаагийн газарт мэдээлэл ирүүлсний дагуу нэгэн эмэгтэйг саатуулан байцааж байж магадгүй байгаа гэнэ.

Be the first to comment

Leave a Reply