5 хоногт 82 цагаач баривчлагдсаны дотор Монголын иргэн байжээ

Эдгээрийн 80 хүн нь Виржиниа мужаас баривчлагджээ

АНУ-н Цагаачлалын Албана (ICE)-аас зохион байгуулсан 5 өдрийн ажиллагааны үеэр нийт 82 цагаачийг баривчлан саатуулжээ.Цагаачлалын хууль сахиулах, Албадан гаргах Вашингтон ДС хот дахь ажлын хэсгээс 2017 оны 03 сарын 26-с 30-ны өдрүүдэд цагаачлалын хууль зөрчсөн хууль бус цагаачдыг илрүүлж баривчлах аян өрнүүлсэн бөгөөд энэ ажиллагаа Виржиниа мужийг голчлон хамарсан байна. Эдгээр 82 хүний 68 хүн нь урьд нь ямар нэгэн хэмжээгээр гэмт хэрэг өдүүлж байсан бол MS-13 гэх гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой 2, хүний эрх зөрчдөг гэх хар жагсаалтад багтдаг гадаадын байгууллагын гишүүн 1 (Сомали улсын иргэн), улмаар гадаад орны цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж буй 1 (Этиоп улсын иргэн) хүн тус тус багтаж байгаа юм.
Хэдийгээр ихэнх баривчлагдсан цагаачид гэмт хэрэг өдүүлсэн хүмүүс байгаа ч визний хугацаа хэтрүүлсэн, эсвэл АНУ-с гарах мэдэгдэл авсан ч гараагүй гэх үндэслэлээр 8 хүн баривчлагдаад байна.
Баривчлагдсан хүмүүс 26 өөр орны иргэд байгаагийн дотор Монгол улсын иргэн багтаж байгаа тухайн АНУ-н Цагаачлалын Албаны албан ёсны вэб хуудсанд дурьдсан байна.
Цагаачлалын Хууль сахиулах Вашингтон хот дахь ажлын хэсэг (Enforcement and Removal Operations Washington field office)- ийн ахлагч Yvonne Evans-ийн өгүүлснээр дээрх ажиллагаа гол төлөв гэмт хэргийн бүртгэлтэй цагаачдад тухайлан чиглэсэн бөгөөд ажиллагаа амжилттай болсон гэлээ.

АНУ-н Цагаачлалын Албанаас гаргасан албан удирдамжид  “…шүүхээс АНУ-с гарах мэдэгдэл авсан ч гараагүй байгаа, эсвэл албадан гаргасан ч буцаж АНУ-д ирсэн иргэдийг ямар нэгэн шүүхийн тогтоолгүй шууд албадан гаргах …”-аар тусгаад байгаа юм. Үүнээс бусад нөхцлөөр баривчлагдсан хүмүүс цагаачлалын шүүхээр орж шүүгчийн шийдвэрт үндэслэж албадан гаргах журамтай байна.

Be the first to comment

Leave a Reply