92 настай жолооч 1 хүний аминд хүрчээ

Өчигдөр өглөө Александриа хотын Old Town-д золгүй авто тээврийн осол гарч,ослын улмаас 1 хүн газар дээрээ нас барж, нэг хүн хүнд бэртэлтэй эмнэлэгт хүргэгдээд байна.
Өглөөний 10 цагийн орчимд 100 South Fairfax Street, Alexandria хаягт гарсан осолд холбогдсон жолооч 92 настай хүн байжээ. Мөрдөн байцаагчдийн урьдчилсан таамгаар өвгөн автомашины зогсоолын газарт машинаа байршуулахаар ухарч байх үедээ авто зогсоолын ажилтныг дайрчээ. Улмаар улам хурдаа нэмж зэргэлдээх гудамжинд засварын ажил гүйцэтгэж байсан Jeremais H. Rodriguez -ийг дайрч, хохирогч ослын газарт нас барсан байна. Харин зогсоолын ажилтан гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний амь насанд аюул багатай гэж үзэж байгаа юм.
Хэрэгтэн ослын газарт байж, улмаар цагдаад мэдүүлэг өгчээ. Одоогоор түүний хэрэг санаатай үйлдэл байхгүй гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа бололтой.

Be the first to comment

Leave a Reply