Александриа дахь Patrick Henry Бага сургуулиас сүрьегийн тохиолдол илэрчээ

Александриа хотын Patrick Henry Бага сургуульд ажиллаж/ сурч байсан хүн сүрьеэ өвчинтэй байсан нь оношлогоогоор батлагджээ.

Одоогоор өвчтөний хэн байсныг чанд нууцалж байгаа ч тухайн хүнтэй ойртсон, хавьталттай хүмүүстэй нэг бүрчлэн холбоо тогтоож, сүрьеэгийн сорилоор халдвар авсан эсэхийг шалгах тухай Александриа хотын Эрүүл Мэндийн Газраас мэдэгдсэн байна.

Тухайн өвчтөн уушигны сүрьеэгийн халдвартай байсан бөгөөд энэ төрлийн сүрьеэ бусдад амьсгалын замаар халдварладаг өндөр эрсдэлтэй халдварт өвчин юм. Тус сургуулийн захиргаанаас эцэх эхчүүдэд илгээсэн мэдэгдэх захидалд халдвар бүхий хүн 4 сарын 23-с эхлэн тус сургуулиас гарсан тухай мэдэгдсэн байна.

Халдвар авсан хүн сурагч эсвэл ажилтан байсан эсэхийг мөн нийтэд мэдээлээгүй байна.

Дашрамд дурьдахад Арлингтон хотод мөн ийм ижил нэртэй (Patrick Henry) бага сургууль байдаг бөгөөд дээр дурьдсан тохиолдол Арлингтон хотын сургуультай хамааралгүй юм.

Be the first to comment

Leave a Reply