Amazon Prime Now үйлчилгээ Арлингтонд нэвтэрлээ

Өнөөдөр өглөө Amazon компани онлайн захиалгыг нэг цагийн дотор хүргэх “Prime Now” үйлчилгээг Умард Виржиниа хотуудад эхэлж байгааг зарлалаа.

Эдгээр хотуудад үүний дотор Arlington, Alexandria, Springfield зэрэг хотууд багтаж байгаа юм.
Онлайн худалдааны Amazon компаний Prime Now үйлчилгээ нь тус вэбсайтын Prime гишүүдэд нээлттэй ба шинээр элссэн гишүүдэд 30 хоногийн үнэгүй үйлчилгээ үзүүлэх боломж олгодог байна.
“Prime Now” үйлчилгээгээр захиалсан бараагаа 1 цагийн дотор авах төлбөр $7.99 байх ба харин 2 цагийн дотор авах бол хүргэлт үнэгүй байдаг ажээ.
“Prime Now” үйлчилгээгээр нийт 10 000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг захиалж авах боломжтой байна.
Тус компанийн Prime гишүүд www.primenow.com сайтаар бараа захиалах боломжтой бөгөөд энэ үйлчилгээний аппийг iOS болон Android устанд татах суулгах боломжтой юм.

Be the first to comment

Leave a Reply