Сургуулиас өмнөх насны VPI, Montessori ангиудын бүртгэл 02 сарын 01 эхлэнэ.

Арлингтон хотын Ерөнхий Боловсролын Сургуулиудын 2018-2019 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх насны VPI, Montessori ангиудын бүртгэл 02 сарын 01 эхлэх гэж байна.

Энэхүү бүртгэл нь ирэх 2018 оны хичээлийн жилд эхлэх VPI (Virginia Preschool Initiative) болон Montessori ангиудад хамаарах бөгөөд 2018 оны 09 сарын 30-аас өмнө бүрэн 3 болон 4 нас хүрч буй хүүхэдтэй гэр бүлүүд бүртгэлд хамрагдаж болох юм.

Дашрамд дурьдахад эдгээр хоёр ангид зориулсан орон тоо хязгаарагдмал, харин өргөдөл гарагчдын тоо ямагт илүү байдаг тул зөвхөн сугалаагаар хүүхэд элсүүлдэг журамтэй. Тиймээс энэ бүртгэл нь сугалаанд оролцох бүртгэл бөгөөд сугалаанд тохирол таарсан хүүхдүүд нас, оршин суух шалгуур хангаж буй нөхцөлд ирэх хичээлийн жилд сургуульд орох боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл энэ бүртгэлд хамрагдсан хүүхэд бүр сургуульд орохгүй гэдгийг анхаарна уу.

Өргөдлийг 2110 Washington Blvd. Suite 100, Arlington, VA 22204 хаяг дахь Welcome Center-т авна. Welcome Center-н цагийн хуваарь: Даваа-Баасан 7:30- 4:30pm. Өргөдөл авах хугацаанд Пүрэв гараг бүр орой 8 цаг хүртэл өргөдлийн маягтыг хүлээж авна.

Өргөдал авах хугацаа: 2018 оны 02 сарын 1-с 2018 оны 04 сарын 16
Сугалаа явагдах өдөр: 2018 оны 04 сарын 23

Сугалаагаар сонгогдсон болон хүлээлгийн жагсаалтад орсон тухай мэдэгдлийг гэр бүлүүдэд 2018 оны 04 сарын 30-нд мэдээлж дуусах бөгөөд хариуг шуудангаар болон утсаар ярьж мэдэгдэж болно. VPI, Montessori ангиудыд сонгогдсон эцэг эхчүүд орон тоог бататгах эсвэл татгалзах хариуг заавал өгөх хэрэгтэй бөгөөд 2018 оны 05 сарын 21-с өмнө орон тоогоо бататгаагүй нөхцөлд орон тоог хүлээх жагсаалтад буй дараагийн хүүдэд шилжүүлнэ. Мөн орон тоогоо бататгаж хариу мэдэгдсэн ч 06 сарын 25-с өмнө бүртгэлээ хийлгээгүй, эсвэл наад зах нь Welcome Center-т бүртгэл хийлгэх цаг аваагүй бол мөн орон тоог хүлээлгийн жагсаалтад буй дараагийн хүүхдэд шилжүүлнэ.

Асуулт байгаа бол Early Childhood Албаны 703-228-8632, Welcome Center-н 703-228-8000 тоот утсаар лавлана уу.

Montessori Өргөдлийн маягт татах /Монгол/

Montessori Өргөдлийн маягт /English/

VPI Өргөдлийн маягт татах /Монгол/

VPI Өргөдлийн маягт татах /English/

Arlington Public Schools
Language Services and Registration Center

Be the first to comment

Leave a Reply