3 цагдаагийн аминд хүрсэн этгээд урьдчилан төлөвлөсөн байжээ

Өчигдөр буюу Ням гарагт луизиана мужийн Baton Rouge хотод 3 цагдаагийн аминд халдаж, мөн тооны цагдааг шархдуулсан хэрэг гарсан. Хэргийг Gavin Long гэгч үйлдэж улмаар цагдаа нартай буудалцах үеэр амь алдсан юм.
Өнөөдөр эрх баригчдын хийсэн мэдэгдэлд гэмт этгээд цагдаа нарын амь насанд зориудаар, урьдаас бэлдэж халдсан гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
Өөрийн 29 насны ойн дээр ийнхүү аймшигт хэрэг үйлдэж амь үрэгдсэн Gavin Long урьд нь АНУ-ын Тэнгисийн цэргийн өндөр шалгууртай албанд үүрэг гүйцэтгэж, албаа сайн хаасан шагналтай цэргээс халагдсан нэгэн бөгөөд 2008-2009 онд Иракид байлдааны ажиллагаанд оролцож армийн ахлагч цолонд хүрч байжээ.
Мөрдөн байцаалтын явцад Gavin Long өнгөрсөн жил өөрийн нэрийг Cosmo Setepenra болгрж солих өргөдөл гаргаж байсан ч тухайн үед ямар нэгэн шалтгаанаар бүтээгүй байна.
Түүний интернэт хийж байсан үйлдлийг нэг бүрчлэн шалгаж байгаа бөгөөд тэрээр засгийн газрын эсрэг үзэл санаагаа байнга илэрхийлдэг байснаар барахгүй өөрийгөө салан тусгаарлагч хар арьстан иргэдийн Washitaw Nation бүлгийн гишүүн гэдгээ нуудаггүй байсан ч эрх баригчдад тодорхой болоод байна. Мөн тэрээр хар арьстануудын эсрэг үйлдэж буй цагдаагийн хүчирхийллийн талаарх онлайн хэлэлцүүлэгт байнга оролцож асуудлыг шийдэх цорын ганц зам нь цагдаа нарын эсрэг босох гэдгийг бусдад уриалж байжээ.
Дээрх хэрэг явдал тухайн хотод буюу Baton Rouge хотод цагдаагийн ажилтан хар арьстан залууг буудаж хороосон хэрэг гарснаас хоёр долоо хоногийн дараа гарчээ.
Ийнхүү цагдаа болон хар арьстан иргэдийн хооронд хэдийн үүссэн хагарал зөрчилдөөн цагдаа нарын амь насанд халтай болж сүүлийн 2 долоо хоногийн дотор цагдаа нарын амь насанд тухайлан халдсан 4 дэхь онц ноцтой халдлага гарлаа.

Be the first to comment

Leave a Reply