АТГ Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯР НАРЫГ СААТУУЛЖЭЭ

Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас өнөөдөр орой түр саатуулжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн үзэж, шалгаж, түр саатуулах шийдвэр гаргасан бололтой. АТГ-аас тухайн үед С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй Ш.Батхүүтэй холбоотой эсэх асуудлаар 10 гаруй цаг байцаалт авч байсан юм. Мөн тэрээр Их Британи улсад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар сууж байгаад, өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд байсан юм.

Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг баривчилсан байна. Тэрээр өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд тэрээр өнөөдөр АТГ-т мөн байцаалт өгчээ. Гэвч АТГ-аас Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж, Дубайн гэрээг байгуулсан гэх асуудлаар сэжигтнээр татан АТГ-аас шалгаж эхлээд байсан юм.

Эх сурвалжийн мэдээллийн дагуу АТГ-аас энэ талаар мэдээлэл авах гэсэн боловч ‘Энэ талаар тодорхой мэдээлэл алга’ гэж тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Мэдээллийн эх сурвалж: News.mn

Хуулбарласан: 2018 оны 04 сарын 10

Анхны сэтгэгдэл үлдээх

Хариу бичих

Имэйл хаяг нийтэд харагдахгүй.


*