Биткойн нь АНУ-н тагнуулын албаны туршилтын төсөл

Энэ үндэслэлийг Kaspersky компанийн үүсгэн байгуулагчдынг нэг Natalya Kaspersky гаргаж тавьсан нь олны анхаарлыг татаж байна.

‘InfoWatch’ группын Гүйцэтгэх Захирлын алба хашдаг Наталья Касперски (Natalya Kaspersky) Санкт Петербург хот дахь ‘ITMO’ Их Сургууль дээр тавьсан лекцийн үеэр энэ тухай танилцуулжээ.

‘Орчин үеийн технологи- Мэдээлэл, кибер дайны үндэс’ сэдвээр тавьсан түүүний илтгэлд ‘…Биткойн нь АНУ-Их Британий нууц алба, тагнуулын агентуудын олон улс хамарсан үйл ажиллагааг түргэн шуурхай санхүүжүүлэхийн тулд АНУ-н тагнуулын Албаны санаачилсан төсөл юм. Энэ технологи нь бидний сайн мэдэх Интернэт, ‘GPS’, ‘TOR’ гэх мэтийн нэг адил тодорхой, хэсэг бүлэг хүний шууд хяналтад байдаг ‘хувийн’ технологи гэж ойлгож болно. Dollar 2.0 гэж нэрийддэг биткойны ханш арилжааны төвүүдийн эздийн шууд хяналтад байна…’ гэжээ.

Энэ лекцийг олон нийтийн сошиал сүлжээгээр шууд дамжуулсан бөгөөд түүний нотолж буйгаар биткойныг нээсэн гэх Satoshi Nakamoto гэх нэр нь Америкийн криптографик мэргэжилтэн бүлгийн нэр ажээ.

Интернэт аюулгүй байдал, вирусын эсрэг програм хангамжаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ‘Kaspersky Lab’ компанийг үүсгэн байгуулагчдийн нэгд тооцогддог тэрвээр мөн смарт утас нь хувийн мэдээллийг хянах, шаардлагатай үед хүмүүсийг тагнах хэрэгсэл болдог гэдгийг анхаауулжээ.

 

Be the first to comment

Leave a Reply