JRINK нээлтээ хийлээ

Арлингтоны Clarendon дүүрэгт “JRINK” нэртэй нэгэн шинэ бизнес үүд хаалгаа нээж, өнгөрөгч Ням гарагт албан ёсны нээлтээ хийсэн юм.3260 Wilson Blvd хаягт байрлах “JRINK” нь байгалийн органик жимс, хүнсний ногооны цэвэр шүүс борлуулдаг бөгөөд тус дэлгүүрийн вэбсайтад мэдээлснээр түүхий эд болох жимсээ орон нутгийн тариаланчдаас авдаг байна.
тус дэлгүүрт борлуулж буй цэвэр жимсний нэг лонк шүүс 9-10 орчим долларын үнэтэй байна.
Сүүлийн үед “Juice Cleanses” буюу өтгөрүүлж хөргөсөн жимсний шүүсний бизнес ихэд дэлгэрч байгаа бөгөөд яг энэ төрлийн бизнес эрхэлдэг “South Block Juice Co” компани 3011 11th St. Arlington, VA 22201 хаягт үйл ажиллагаа явуулдаг юм.

Be the first to comment

Leave a Reply