“Black Lives Matter” жагсаалд оролцогч 13 хүн баривчлагджээ

Өнөө орой Ричмондын ойролцоо BlacK Lives Matter жагсаалд оролцож улмаар хот хоорондын 95 дугаар хурдны замыг хаасан 13 хүнийг баривчлаад байна.
Хар арьстануудын эрхийг төлөө тэмцэгчид гэх 30 орчим хүн оройн 6 цагийн орчимд өмнө зүгийн 95 дугаар замын Belvidere Street -ий гарц орчим жагсаал эхэлж, улмаар хурдын замыг хаажээ.
Хэрэг явдлын дагуу Ричмонд хотын цагдаагийн газар хүрэлцэн ирж, хурдын замыг чөлөөлөхийг жагсагчдад анхааруулсан ч цагдаагийн зааврыг биелүүлэхээс эсэргүүцсэн 13 хүнийг баривчилж цагдаагийн газарт хүргүүлжээ. Тэдгээр хүмүүс хурдын замын хөдөлгөөн саатуулсан, цагдаагийн шаардлага биелүүлээгүй гэсэн хэрэг үүсгэх юм.
харин цагдаагийн шаардлагыг биелүүлж замын хажуу талд гарсан хүмүүс жагсаал тэмцлээ үргэлжлүүлж байна.
Тэдгээр хүмүүс “White silence is violence”, “Black lives matter,” “No justice, no peace, no respect, police.” гэсэн уриар лоозон барин жагсаж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply