Хилийн ханыг зөвхөн шаардлагатай хэсэгт л барина.

Калифорниа "Sanctuary" муж болох хуулийн төсөл хэлэлцэж байна

Өнөөдөр Дотоод Хэргийн Сайд John Kelly сенатын гишүүдтэй уулзаж, тэдний тавьсан асуултад хариулт өглөө.
Доналд Трампийн нэрийн хуудас болоод буй АНУ-Мексик хилийн тухай Дотоод Хэргийн Сайд John Kelly өнөөдөр Сенатын гишүүдийн өмнө мэдээлэл хийлээ. Хууль бусаар хил зөрчих үзэгдлийг багасгахын тулд хилийн хана барих ажил зайлшгүй ч ханыг нэг эргээс нөгөө эрэг хүртэл барих бололмжгүй гэдгийг тэрээр онцолсон юм.
Доналт Трамп алба авснаас хойш хилийн зөрчил эрс багассан тухай Дотоод Хэрэг, Төрийн Албаны Хорооны өнөөдөр гаргасан тайланд дурьджээ. Тус тайланд дурьдсанаар 2016 оны 12 сард хууль бусаар хил зөрчиж баригдсан хил зөрчигдийн тоо 58000 хүрч байсан бол энэ оны 03 сарын байдлаар энэ тоо 17000 хүрч буурчээ. Цаашид энэ тоог хяналтад оруулахад хана барих зайлшгүй шаардлагатайг John Kelly дурьдаж байв. Харин хилийн ханыг хаана барих нь оновчтойг урьдчилсан байдлаар товлоод байгаа ажээ.
Уулзалтын үеэр Сенатын гишүүдийн анхаарал татаж байсан сэдвүүдийн нэгд хил гаалийн ажилчид АНУ-н хилээр орж ирж буй иргэдийн гар утасны мэдээлэл болон сошиал сүлжээний бичлэгүүдийг нь шалгаж байгаа тухай мэдээлэл байлаа. Эрх бүхий байгууллагын өгсөн мэдээллээр өнгөрсөн онд нийт 25000 орчим гадаад иргэдийн хувийн зураг, бичлэг зэрэг мэдээллийг гааль дээр шалгасан ажээ.
Дотоод Хэргийн Сайд John Kelly АНУ-н хилээр өдөр тутам 1 сая орчим хүн орж ирдэг гээд дээрх шалгалтад өртсөн хүний тоо нийт аялагчдын 1 хувьд ч хүрэхгүй байгааг онцолж байв.”Энэ төрлийн шалгалтыг тэр бүр тогтмол хийгээд байдаггүй, онцгой шаардлага тулгарсан үед буюу маш цөөн тохиолдолд ашигладаг, цаашид ч шаардлагатай үед энэ төрлийн шалгалтыг ашиглах болно…” гэжээ.
Сенатад Калифорниа мужийг төлөөлдөг сенатор Kamala Harris-ийн асуусан асуултад шүүхэд дуудагдаж очсон цагаач иргэдийг цагаачлалын алба баривчилж албадан гаргаж буй тухай байсан бөгөөд Сайд John Kelly энэ мэдэгдлийг үгүйсгээгүй бөгөөд харин ч энэ үйлдэлд Ерөнхийлөгч Обамагийн засаг захиргааны үед ч хэрэгжиж байсан тухай өгүүлжээ.
Дашрамд дурьдахад Калифорниа муж АНУ-н анхны бүрэн “sanctuary” муж болох хуулийн төсөл хэлэлцэж байгаа бөгөөд хэрэв энэ хууль батлагдвал Холбооны улсын цагаачлалын хуулийн хэрэгжилтийг дагах мөрдөхөөс татгалздаг, хууль бус цагаачдад ээлтэй муж болох юм.

Be the first to comment

Leave a Reply