Boston Market компаний бүтээгдэхүүнийг буцаан татаж байна

АНУ-н хэрэглэгчдийн гар дээрээс Boston Market брэндийн зарим нэрийг хүсний бүтээгдэхүүнийг буцаан татахаар болжээ. Тус компани нэр дээр үйлдвэрлэсэн зарим бэлэн хоолноос шилний хагархай, нийлэг уутны үртэс гэх мэт зүйлс илэрсэн гэх гомдлын мөрөөр нийт 86 тонн орчим боловсруулсан махан бүтээгдэхүүнийг буцаан татаж байгаа юм.

2018 оны 12 сарын 7-с 2019 оны 02 сарын 15-ны хооронд Bellisio Foods (Jackson, Ohio) үйлдвэрт боловсруулсан гахайн хавирганы ясгүй маханд гадны (шил, нийлэг эд) эд зүйлс байж болох тул Agriculture’s Food Safety and Inspection Service (FSIS) байгууллага дээрх шийдвэрийг гаргаад байна.

1990 онд байгуулагдсан Bellisio компани нь Michelina’s and Eat! болон Boston Market, Chilli’s and Atkins гэх мэт брэндүүд нэрийн дор 400 орчим нэр төрлийн боловсруулж хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Одоогоор дээрх бүтээгдэхүүний улмаас ямар нэгэн осол гэмтэл, хордлогын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ажээ.
Буцаан татаж буй Boston Market компаний дээрх бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа энэ оны 12 сараас 2020 оны 2 сар хүртэл байгаа юм.

Эдгээр бүтээгдэхүүн дээр USDA -ийн “EST. 18297” тоот патентын дугаартай байгаа нь бусад бүтээгдэхүүнээс хялбар ялгаж болрх бөгөөд дараах сери дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдаж авсан бол нэн даруй устгах, эсвэл анх худалдаж авсан дэлгүүрт буцаахыг анхааруулж байна. Эдгээрт:

  • “BEST BY” date of 12/07/2019 with the lot code 8341;
  • “BEST BY” date of 01/04/2020 with the lot code 9004;
  • “BEST BY” date of 01/24/2020 with the lot code 9024;
  • “BEST BY” date of 02/15/2020 with the lot code 9046.

Be the first to comment

Leave a Reply