Калифорниа ойн түймэрт амь үрэгдэгсдийн тоо өссөар байна

АНУ-н Калфирниа мужийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй гамшигт ойн түймэрт амь үрэгдэгсдийн тоо өссөөр байна.

Даваа гарагийн (2018 оны 11 сарын 19) оройны байдлаар (Camp Fire) түймэрт өртөж ам үрэгдсэн хүний тоо 79-д хүрээд байгаа бол сураггүй болсон хүний тоо 699 болж буураад байна. Өнгөрсөн Ням гарагт сураггүй болсон хүний тоо 1000 орчимд хүрээд байсан юм.

Ийнхүү Калифорниа муж даяар түймэрт амь үрэгдсэн хүний тоо өнөөдрийн байдлаар 82 хүрээд байгаа ажээ.

Одоогоор түймрийн эх үүсвэр тодорхой бус байгаа бөгөөд мөрдөн шалгах ажил ид үргэлжилж байна.

Camp Fire гэж нэрийдээд буй энэхүү ойн түймэр нийт 151 000 акр газрыг хамраад байгаа бөгөөд түймрийн 70 орчим хувийг хяналтад оруулсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. Түймрийн голомтод 4700 орчим хүн ажиллаж байгаа ч 11 сарын 30-с наана түймрийг бүрэн хяналтад оруулах боломжгүй тухай эх баригчид хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.

Түймэрт нийт 11,700 орчим орон сууц (хаус), бусад 3000 орчим барилга байшин шатаж сүйдсэн бөгөөд эрэн аврах хэд хэдэн баг шатсан нуранги нурамнаас хүний үлдэгдэл байгаа эсэхийг шалгаж байгаа ажээ. 11 сарын 8-с эхэлсэн түймэрт бүрэн өртсөн Paradise тосгон бүрэн шатаж зөвхөн үнс нурам үлдсэн тухай мэдээлж байна.

Мөн Лос Анжелесийн Ventura гэх тосгоны ойролцоо Woolsey Fire гэх түймрийн голомт асч байгаа бөгөөд одоогийн байдлаар 96,919 акр газрыг хамарч, түймрийн 96 орчим хувийг хяналтад оруулаад байна. Орон нутгийн эрх баригчид Woolsey Fire түймрийг Талархлын Баяраас наана бүрэн унтраана гэсэн найдлагатай ажиллаж байна.

Be the first to comment

Leave a Reply