Өвөл машин “халаах” нь хууль бус

Ихэнх хүмүүс гудамжинд машин халаах нь хууль бус гэдгийг мэддэггүй. Тиймээс ч Мичиган мужаас гаралтай Taylor Trupiano гэх залуу гудамжинд машинаа халаасны төлөөсөнд $128 торгууль аваад байна. Тэрээр өнгөрөгч Мягмар гарагийн хүйтэнд гадаа машинаа асааж орхиод гарч ирэхэд торгууль бичиж үлдээсэн байжээ.
Учир нь Вашингтон ДС, Мэрилэнд болон Виржиниа мужуудад машинаа асааж хүнгүй орхих хууль бус юм. Тэр тусмаа Мэрилэнд мужид “машин халаах”-ыг хуулиар хориглосон байдаг буюу 5 минутаас дээш хуцаагаар машин “нормалдах” нь хууль бус гэж заажээ. Харин машин ослын үед, эсвэл эвдрэлийн улмаас саатсан бол энэ хууь үйлчилдэггүй ажээ.
Харин Вашингтон ДС хотод бензин боллон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг 3 минутаас дээш хугацаагаар асаалттай орхихыг хуулиар хорьсан байдаг. Харин агаарын хэвь 32 хэмээс доош унасан хүйтэн нөхцөлд машиныг 5 минут хүртэл асаахыг зөвшөөрсөн байдаг ажээ.
Энэ хуулийг зөрчсөн анхны зөрчилд 1000 хүртэл долларын торгууль ногдуулдаг байна.
Виржиниа мужид арилжааны болон төрйн өмчийн тээврийн хэрэгслийг албан байгууллага болон орон сууцны хороололд 3 минутаас дээш хугацаагаар асаалттай орхих нь хууль бус юм. Харин жуулчны автобус юм уу дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл 10 минут хүртэл хугацаагаар асаалттай орхихыг зөвшөөрдөг байна.
Ийнхүү машинаа асаалттай эзэнгүй орхих нь зарим мужид хуулиар хорьсан байхаас гадна автын хулгайч нарт зөөлөн өгөөш болдгийг хууль сахиулах байгууллага онцгойлан анхааруулж байгаа юм.
Энэ тухай National Insurance Crime Bureau байгууллагаас гаргасан судалгаанд өнгөрсөн жил хулгайлагдсан 8 машин тутмын нэг нь асааллттай эзэнгүй орхисон машин байсан ажээ.

Be the first to comment

Leave a Reply