АНУ-н хил гааль дээр мэдвэл зохих таны эрх, үүрэг

Ерөнхийлөгч Доналт Трампийн гаргасан зарим улс орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хорьсон тогтоолыг дагасан олон асуулт гарч буйн нэг нь хил дээр хэнийг саатуулж, нэгжиж болох вэ гэсэн асуулт юм.

Энэ асуултад хариу өгөх үүднээс CNN цагаачлалын болон хувийн нууцлалын эрхзүйч 3 хуульчаас тодруулсан байна.
Юуны түрүүнд Гаалийн ажилтан нэмэлт тодруулга шаардлагатай гэж үзвэл хэнийг ч тусгай бүсд түр саатуулж асууж тодруулах эрхтэй юм байна. Үүнд АНУ-н иргэн эсвэл Ногоон карттай иргэн байх эсэх нь огт хамаагүй гэдгийг АНУ-н ЦАгаачлалын хуульчдийн Холбооны хуульч Leslie Holman өгүүлж байна. ҮҮний сацуу хэдийгээр АНУ-н визтэй иргэнийг хилээр нэвтрүүлэх эсэхийг Гааль, Хилийн Хамгаалалтын Албаны ажилтан шийдэх бүрэн эрхийг эдэлдэг гэдгийг тодотгож байна.

Хил дээр ирсэн хүн эрхзүйн ямар эрхтэй байх вэ?

Юуны өмнө АНУ-н хилийн зурваст буй хүн АНУ-н нутаг дэвсгэрт буй хүнтэй адил эрх эдлэх боломжгүй гэдгийг цагаачлалын хуульч Danielle Rizzo өгүүлж байна. АНУ-н Үндсэн хуулийн 4 дэхь нэмэлтээр иргэдийг гэмт хэрэгт сэжиглэх хангалттай үндэслэлээр нэгжих, эд зүйлсийг албадан хураахгүй байхыг заасан байдаг. Тэгвэл үндсэн хуулийн энэ эрх хилийн зурваст үйлчилдэггүй байна. Өөрөөр хэлбэл хүнийг нэгжих, эд зүйлсийг хураахад гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл гаргах шаардлагаггүй юм.

Хуульч шаардах эрхтэй юу?
Хуульч шаардах эрх нь цагаачлалын байдлаас хамаардаг байна.
ACLU-ийн хуульч Nathan Freed Wessler-ийн ярьсанаар хэрэв та АНУ-н иргэн бол хэн нэгэнд байцаалт өгөх үед өмгөөлөгч байлцуулах шаардлага нөхцөл тавьж болдог байна.
Харин АНУ-н байнгын оршин суугч буюу ногоон карттай иргэд, эсвэл визээр ирж буй гадаадын иргэд хэрэв ямар нэгэн гэмт хэрэгт сэжигтнээр татагдаагүй, эсвэл хил гааль, цагаачлалтай холбоогүй өөр асуудлаар саатуулагдаагүй л бол өмгөөлөгч байлцуулахаар шаардах эрхгүй байна.

Харин тухайн хүний аялсан газар орнууд, ачаанд юу байгаа гэх мэтчилэн цагаачлалын үндсэн асуултаадаас хэтэрч улс төрийн итгэл үнэмшил, гар утсанд хадгалсан буй зүйлсийг асуух гэх мэт цагаачлалтай холбоогүй сэдвээр байцааж эхэлвэл өмгөөлөгчөөс эрхзүйн туслалцаа авахаар шаардах эрхтэй гэдгийг Nathan Freed Wessler өгүүлж байна.

Гаалийн ажилтан ногоон карт хурааж, тухайн хүнийг хилээс буцаахэрхтэй юу?
Үгүй. Гаал, хилийн ажилтан ногоон карттай иргэнийг АНУ-д байнга оршин суух эрхийг цуцлах, цуцлуулахаар өргөдөлд гарын үсэг зурахийг шаардах эрхгүй байдаг. Тухайн хүн ноцтой гэмт хэрэгт зөрчилд холбогдсон, албадан гаргах шатанд буйгаас бусад тохиолдолд тухайн хүний байнгын оршин суух эрхийг цуцлах эсэхийг зөвхөн цагаачлалын шүүгч шийдэх эрхтэй байдаг ажээ. Тиймээс ногоон карттай иргэн ямар нэгэн шалтгаанаар саатуулагдсан бол АНУ-д нэвтэрч, улмаар цагаачлалын шүүгчийн өмнө мэдүүлэг өгөх журамтай ажээ.

Хувийн эд зүйлсийг шалгаж нэгжиж болох уу?
Мэдээж АНУ-д нэвтэрч буй бүх хүний ачаа тээж, хувийн эдлэлийг шалгах эрх гаалийн албанд бий.

Гар утас, зөөврийн компьютерийг нэгжих шалгах эрхтэй юу?
Эрхтэй. Үүнд АНУ-н иргэн, ногоон карттай байх эсэх нь хамаарахгүй.
01 сарын 31-нд амралтаар яваад буцаж байсан АНУ-н иргэн, НАСА-н инженер Sidd Bikkannavar-г гаалийн алба саатуулж, гар утасны кодыг асууж, улмаар шалгажээ. Гааль, хилийн хамгаалалтын албан тайлбарт хил дээр ирж буй хүний гар утас, компьютерийг шалгаж болох олон шалтгаан байж болдог, эдгээрт аялалын бичиг баримт дутуу, эрэн сурвалжилж буй сэжигтэнтэй нэр, зүс таарах гэх мэт.

Гаалийн ажилтан хүний сошиал профайл, имэйлд нэвтрэх эрхтэй юу?
Тийм. Хэдийгээр АНУ-н Засгийн газар ийм өргөн эрх эдэлнэ гэж байгаа ч зарим хуульчдийн хувьд энэ нь өнөөг хүртэл маргаан дагуулсаар байгаа ажээ. Өнгөрсөн 12 сараас гааль дээр зарим нэг зорчигчдын сошиал профайлд нэвтэрч үзэх шаардлага тавьж эхэлсэн байна. Улмаар Нэгдсэн Вант улс, Франц, Испани зэрэг орны иргэд гаалийн мэдүүлэгт сошиал хэрэгслүүдээ мэдүүлэх үүрэгтэй болоод байна.

Гар утсан дээрх мэдээллийг шалгах, хуулж авах эрхтэй юу?
Одоогийн практикт гаалийн ажилчид хувь хүний утсыг үзэх, файлыг шалгах эрх эдэлж байгаа. Энэ нь маш олон эрхзүйн гомдлыг шүүх дээр хэлэлцэхэд хүргээд байгаа маргаантай сэдэв ажээ. Тиймээс ч 2013 онд холбооны шүүгч гаалийн ажилтан гэмт хэргийн холбогдолтой эрэн сурвалжлах ажлын хүрээнд хүний гар утсыг шалгаж, файлыг нэгжих эрхтэй гэж шийдвэр гаргаад байгаа юм.

Хэрэв гар утасны нууц дугаараа өгөхөөс татгалзвэл яах вэ?
Гаалийн ажилтанд гар утас, компьютерийн нууц дугаар өгөхөөс татгалзах нь тухайн хүний цагаачлалын статусаас хамаараад өөр өөр үр дагавар авчирч болох юм. Жишээ нь та визээр ирж буй гадаадын иргэн бол таныг төрийн байгууллагатай хамтран ажиллахаас татгалзсан гэх үндэслэлээр АНУ-д оруулахгүй байх нөхцөл үүсч болно.

Харин ногоон карттай хүний хувьд гаалийн ажилтны шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд тухайн хүнийг АНУ-д нэвтрүүлэхээс татгалзаж чадахгүй ч магадгүй тухайн хүн цагаачлалын шүүхийн өмнө дуудагдаж болох юм. Харин АНУ-н иргэнийг хилээр нэвтрүүлэхээс татгалзах эрхгүй ч тухайн хүний хувьд олон цагаар хүлээх, цаг хугацаа алдах эрсдэл гарч болох нь тодорхой.

Гаалийн ажилтан миний гар утас, компьютерийг хураах эрхтэй юу?
Тийм, хүсвэл тэд таны гар утас, компьютерийг хурааж, доторх мэдээллийг хуулж авах эрхтэй бөгөөд зарим үед хэдэн сараар ч хураах тохиолдол гарч байжээ. Тиймээс та гадаадад зорчих үед хувийн нууц мэдээллээ хадгалах хамгийн сайн арга нь тэдний хилээр авч явахгүй байх явдал гэдгийг хуульчид сануулж байгаа юм. Түр хгуацаагаар гадаадад байнга аялдаг хүмүүс өөрийн байнга ашигладаг гар утас, компьютерийг гэртээ үлдээж, түр хэрэгсэл ашиглаж явах, эсвэл бүх мэдээллээ найдвартай “Cloud sever”-т байршуулсны дараа устгах нь хил дээр саатуулагдаж цаг алдах, улмаар хувийн нууц мэдээллээ Засгийн газартай “хуваалцаж” эрсдлээс сэргийлж болох юм.

Мэдээллийн эх сурвалж: CNN

Мэдээний тойм бэлтгэсэн Б.Төгөлдөр

Be the first to comment

Leave a Reply