Баасан гарагт цагдаагийн шалгалтын цэгүүд ажиллана

Ирэх Баасан гарагт Арлингтон хотын цагдаагийн газраас согтуу жолооч илрүүлэх шалгалтыг цэгүүд ажиллуулахаар болжээ. 06 сарын 23-ны Баасан гарагт цагдаагийн бие бүрэлдэхүүн хотын замуудын тодорхой цэгүүдэд ажиллаж, шалгалтын цэгүүдийг нэвтэрч буй жолооч нарын жолооны үнэмлэхийг шалгаж өнгөрүүлэх бөгөөд согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй сэжиж бүхий жолооч нарыг тусгай газарт зогсоож шалгах юм. Харин ямар байршилд шалгалт явуулахыг нийтэд зарлахгүй ажээ.

Хотын цагдаагийн газар, Холбооны хууль сахиулах байгууллагатай хамтарч явуулдаг энэ төрлийн ээлжит шалгалтыг мөн өнгөрсөн 9 сард явуулж байсан билээ.

Дашрамд дурьдахад Виржиниа мужид согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол буруутай иргэнд 12 сар хүртэл хугацаагар хорих, 2500 долларын торгуулиас гадна жолооны эрхийг 12 сараар хасах хүртэл шийтгэл ногдуулдаг байна.

Be the first to comment

Leave a Reply