Хотоос хүүхэд асрах бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Арлингтон хотод сургуулиас өмнөх насны хүүхдийн цэцэрлэгийн хэрэгцээ огцом өсч буйтай холбогдож хотын захиргаанаас 5-с доош насны хүүхдийн цэцэрлэг, хүүхэд өнжүүлэх байгууллагуудыг дэмжих дорвитой алхмууд эхлэхээр болжээ.Арлингтон хотод хүүхэд өнжүүлэх бизнес байгуулахад Office of Child Care Services байгууллагаас зөвшөөрөл авахаас гадна өөр хэд хэдэн тусгай зөвшөөрөл лиценз авах шаардлагатай байдаг. Үүний сацуу 6-ш дээш тооны хүүхэд авах хүчин чадалтай бизнес зөвшөөрлийг Хотын Удирдах Зөвлөлөөс батлуулдаг журамтай ажээ.

Нэгэнт байнга өсөн нэмэгдэжи буй хүүхэд асрах төвийн хэрэгцээг харгалзаж хотын Удирдах Зөвлөлөөс олгосон зөвшөөрлийн тоо ч эрс өсчээ. Зөвхөн 2017 оны 10 сард хотын Удирдах Зөвлөлөөс нийт 4 байгууллагад хүүхэд асрах зөвшөөрөл олгосон байх бөгөөд тэдгээр нь нийт 86 хүүхэд хүлээн авах боломж нээгдэж байгаа юм. Харин 2017 оны 1 сараас 9 саруудын хооронд нийт 7 хүүхэд асрах байгууллагад зөвшөөрөл олгосон бөгөөд эдгээр нь нийт 477 хүүхдийн орон тоо нээгдэх боломж олгоод байна. Эдгээр зөвшөөрөл авсан бизнесүүдийн тэн хагас нь гэрийн нөхцөлд хүүхэд асрах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл эзэлж байгаа ажээ.

Хотын зүгээс хүүхэд асрах бизнесүүдэд төрөл бүрийн дэмжих үйлчилгээ үзүүлдэг бөгөөд цаашид хүүхэд асрах бизнес нээх, зөвшөөрөл авах шат дамжлагыг хялбаршуулах судалгаа хийгдэж байна. Мөн хотын захиргаанаас энэ төрлийн бизнес эрхлэх, зөвшөөрөл авахаар хөөцөлдөж буй иргэдэд үнэ төлбөргүй цуврал сургалт явуулдаг байна.

Дашрамд дурьдахад Арлингтон хотод 5 болон түүнээс доош насны нийт 13,437 хүүхэд байдаг гэсэн статистик байх бөгөөд энэ тоо хурдацтай өсч байдаг ажээ. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй хүүхэд асрах байгууллагууд 5-с доош насны нийт хүүхдийн 56 орчим хувьд үйлчлэх хүчин чадалтай байдаг ажээ. Хүүхэд асрах байгууллагуудын 24 хувийг хувь иргэд эзэлж, тэдгээр байгууллагууд нийт хүүхэд асрах үйлчилгээний 10 хувийг хангадаг судалгаа гарчээ.

Хүүхэд асрах байгууллагуудыг үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч Хүүхэд асрах Төв (Child Care Center ) болон Хувь иргэд (Family Child Care Homes) гэж хоёр ангилж үздэг байна. Арлингтон хотод үйл ажиллагаа явуулж буй хүүхэд асрах төвүүдийн жагсаалтыг дараах холбоосоос танилцана уу:

  • Child Care Center
  • Family Child Care Homes – Энэ жагсаалтаас хүүхэд асрах үйлчилгээ эрхэжл буй хувь иргэдийг жагсаалтаар харуулав.

Хүүхэд асрах үйлчилгээ эрхлэгчид хэрхэн зөвшөөрөл лиценц авах дэлгэрэнгүй заавар

Be the first to comment

Leave a Reply