Гэр бүлүүдэд түрээсийн туслалцаа үзүүлэх сайн дурын холбоо ажиллаж байна

Арлингтон хотын зарим сүмүүд хамтарч хотын бага орлоготой, санхүүгийн тодорхой бус байдалд ороод байгаа гэр бүлүүдийн байрын түрээсийн төлбөрт туслах The Church At Work in Arlington гэсэн холбоог үүсгээд байгаа ажээ.Тус холбооны үүсгэсэн хандивын сангаас тус хөтөлбөрт оролцогч гэр бүлүүдийн байрны төлбөрөөс тодорхой хэсгийг шууд байрны эзэнд шилжүүлэх замаар туслалцаа үзүүлж байгаа гэнэ.

Энэхүү сайн  дурын холбоо 4 сард 100 гэр бүл олж тус бүрт $500 олгох зорилго тавьсан ч нэг долоо хоногийн хугацаанд нийт $105,000 орчим хөрөнгө цугларч, хөтөлбөрийн хүрээнд 105 гэр бүл тус бүрт $500-ийг олгоод байгаа бөгөөд эдгээр гэр бүлүүдийн 5-р саруудад $500 үргэлжлүүлэн олгохоор болоод байгаа ажээ.

Тус хөтөлбөрт оролцох шаардлагатай гэр бүлүүдийг Arlington Public Schools- буюу Ерөнхий боловсролын сургуулиуд дээрх нийгмийн ажилтнуудын санал болгож байгаа бөгөөд байрын түрээсийн туслалцаа шаардлагатай  гэр бүлүүд хүүхдийнхээ сургуулийн нийгмийн ажилтантай, эсвэл Арлингтон хотын Халамж Үйлчилгээний Төвийн нийгмийн ажилчдад хандах шаардлагатай юм. Энэ дашрамд дурьдахад энэхүү сайн дурын тусламжийн сан нь Arlington Public SChools-тэй ямар нэгэн албан ёсны түвшинд хамтарч ажилладаггүй болно.

Хөтөлбөрт оролцож байгаа сүмүүд:

  • Restoration Anglican Church
  • Washington Community Fellowship
  • Emmanuel Presbyterian Church
  • Incarnation Anglican Church
  • St. Mary’s Episcopal Church
  • Redeemer Church of Arlington
  • McLean Bible Church: Arlington
  • Grace Community Church

Энэ хөтөлбөрийн тухай Redeemer сүмээс дараах видеог үзнэ үү.

Мөн хөтөлбөрт оролцож хандив өгөх хүмүүс ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү

Be the first to comment

Leave a Reply