Хотыг хөгжүүлэх 10 жилийн хөрөнгө оруулалтыг батлав

Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн хотыг 2017-2026 он хүртэл хөгжүүлэх 10 жилийн хөрөнгө оруулалт “Capital Improvement Plan” (CIP)- ыг 3.3 тэрбум доллар байхаар хэлэлцэж баталлаа.
Хотын хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслүүдэд 2.8 тэрбум доллар зарцуулах бол Арлингтоны Ерөнхий Боловсролын Сургуулиудын хэрэгцээнд 510.29 сая доллар зарцуулахаар төлөвлөж байгаа юм.
Арлингтон хотын жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй хүн амын өсөлттөд нийцүүлэн хотын нийтийн тээвэр, дэд бүтэц, нийтийн эзэмшлийн газар нэмж худалдан авах, олон нийтэд төрийн үйлчлилгээг хүргэхэд чиглэсэн технологийн шинэчлэл хийхэд голлон анхаарна гэдгийг хотын Удирдах Зөвлөлийн тэргүүн Libby Garvey онцолж байлаа. Эдгээр томоохон төслүүдийн дотор “Columbia Pike”-аас “Pentagon City-Crystal City” дагуу автобусны шинэ шугам нэмэх ажил тусгагдаж байгаа ажээ.
Харин Арлингтоны Ерөнхий Боловсролын Сургуулиудын хэмжээнд шинээр сургууль, хичээлийн анги танхим нэмэхэд түлхүү анхаарч ажиллах бөгөөд зөвхөн хичээлийн анги танхимын тоог нэмэхэд 138.38 сая долларын хөрөнгө зарцуулахаар тусгаад байна.

Be the first to comment

Leave a Reply