$138 сая бондын хөрөнгийг ЕБС-дад орон тоо нэмэгдүүлэхэд зарцуулна

Өнгөрсөн 11 сарын 08-нд явагдсан Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгуулийн санал асуулгын хуудсанд дагалдах асуултад хотын Ерөнхий боловсролын сургуулийн хэрэгцээнд ашиглах 138 сая долларын бондыг дэмжих эсэх тухай байсан.
тэгвэл сонгуулийн дүн гарч, санал хураалтад оролцсон хотын нийт оршин суугчдийн 75 хувь нь бондоор 138 сая долларын хөрөнгө босгох ажлыг дэмжсэн байна.
Хотын ЕБС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Nancy Van Doren хотын нийт оршин суугчдад талархаж буйгаа илэрхийлж, цаг ямагт өсөн нэмэгдэж буй сургуулиудын орон тооны хэрэгцээг шийдвэрлэхэд бондын хөрөнгийг зарцуулна гэдгийг дахин онцолж байв.
Бондоор нийт 138.8 сая доллар төвлөрөх бөгөөд тухайн хөрөнгийнг дараах төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байна. Үүнд:

  • $26,030,000 -г одоогийн Stratford сургуулийн барилгын өргөтгөл барихад зарцуулснаар 339 орон тоо нэмэгдэнэ.
  • $78,400,000 -г Wilson барилгын оронд шинэ сургууль барихад зарцуулснаар 775 орон тоо шинээр бий болно.
  • $12,000,000 -г Career Center/Arlington Tech-ийн барилгын өргөтгөлд зарцуулж 300 орон тоо бий болно.
  • $10,000,000 -г дунд сургуулийн сурагчдын 1,300 орон тоо бий болгох шинэ сургууль барих, хуучин сургуулиудын өргөтгөлд зарцуулах бөгөөд шинэ сургуулийн байршил, ямар сургуульд өргөтгөл хийх зэргийг хараахан эцэслэн шийдээгүй байгаа юм.
  • $12,400,000-г одоогийн Арлингтоны сургуулиудын барилгын засвар үйлчилгээнд зарцуулахаар тус тус төсөвлөжээ.

Be the first to comment

Leave a Reply