Clarendon орчмын уулзвар гарцыг шинэчлэх төсөл хэрэгжинэ

Жолооч нарын толгойг эргүүлж, тэвчээрийг бардаг авто замуудын уулзваруудын нэгд Clarendon, Washington and Wilson Boulevards-ийн уулзвар зүй ёсоор орно. Тэгвэл олон жил яригдсан гурван замын энэ уулзварыг дахин шинэчлэх төслийг хотын Удирдах Зөвлөлийн ирэх Бямба гарагийн хуралдаанаар хэлэлцэх гэж байна.

Нийт 2,5 сая доллараар хэрэгжих “Clarendon Circle” төслийн хүрээнд уулзвараар нэвтрэх явган хүний гарцыг богиносгох, шинээр дугуйн зам нэмэх, шинэ гэрлэн дохио суурилуулах, улмаар Washington Boulevard замыг 4 урсгалтай болгож шинэчлэх ажээ. Ингэснээр одоо цагийн ялгавартай хоёр чигт үйлчилдэг эгнээ байхгүй болох юм.

Ирэх 06 сарын 16-ны Бямба гарагт болох УЗ-ийн хурлаар батлагдвал дээрх төсөл энэ намар эхэлж 2020 оны өвөл бүрэн ашиглалтад орох ажээ.

Энэ төсөл нь 05 сарын 22-нд батлагдсан Washington Boulevard болон 13th Street N гудамжтай огтлолцох “T” уулзварыг шинэчлэх ажлын бэлтгэл хэсэг болох учиртай юм.

Be the first to comment

Leave a Reply