Columbia Pike дагуу унадаг дугуйн зам барих төсөл батлагдлаа

Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн Бямба гарагийн (02 сарын 24) хуралдаанаар Columbia Pike корридорыг шинэчлэх удаах төслийг санал нэгтэй баталлаа.

“South Walter Reed Drive’ болон “12th Street South’ гудамжуудын уулзвар орчмын явган хүний болон унадаг дугуйн зам барьж байгуулах, тохижуулах $533,490-ийн төслийг гүйцэтгэх ажлыг ‘Fort Myer Construction Corporation ‘ компанид олгожээ. Энэ төсөл нь ‘Columbia Pike Bike Boulevards’ буюу унадаг дугуйн зам , гарц байгуулах цуврал төслийн 4 дэхь буюу сүүлийн шатны төсөл болж байгаа ажээ.

2013-2022 оны хотын хөгжлийн мастер төлөвлөгөөнд багтсан Columbia Pike-ийг хөгжүүлэх, явган зорчигчдын аюулгүй байдал, замын хөдөлгөөний ачааллыг багасгах багц төслийн эхний шатанд ‘Columbia Pike Bike Boulevards’ буюу унадаг дугуйгаар зорчигчдод зориулсан тохижилтын ажил багтаж байгаа билээ. Энэ ажлыг ‘9th Street South’- ’12th Street South’ хооронд 4.3 бээр (mile) зам барих ажил багтаж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply