Хотын яармаг 08 сарын 17-нд нээгдэнэ

Жил бүрийн намрын уламжлалт Арлингтон хотын Яармаг 2 долоо хоногийн дараа нээгдэх гэж байна.
Энэ жил 40 дэхь жилдээ зохиогдох хотын яармаг 08 сарын 17-ны Лхагва гарагт нээгдэх бөгөөд 08 сарын 21-ны Ням гараг хүртэл үргэлжлэх юм. Уламжлалын дагуу яармаг “Thomas Jefferson Community Center” буюу Thomas Jefferson Дунд Сургуулийн талбайд болох бөгөөд тус төвийн хаяг: 3501 2nd Street S. Arlington VA.
Яармагт төрөл бүрийн тоглоом, наадгай, хоол хүнс, уралдаан тэмцээн зохиогдож, хүүхдүүдийн хүсэн хүлээдэг наадмын нэг бол мөн Арлингтон хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн болон төрийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа сурталчилсан булан ажиллуулдаг билээ.
Яармагийн ажиллах цагийн хуваарь:
Лхагва, Пүрэв гарагуудад оройн 5 цагаас 10 цаг, Баасан гарагт өдрийн 2 цагаас оройн 11, Бямбад өглөө 10 цагаас оройн 11, харин Ням гарагт өглөө 11 цагаас оройн 10 цаг хүртэл ажиллана.
Яармагийн орчмын нийтийн бүх машины зогсоолыг хаах бөгөөд Arlington Career Center-ийн автын зогсоол (816 S. Walter Reed Drive) , I-66 Автын зогсоол (N. Quincy and 15th Street N.) болон “Ballston”, “Pentagon City” метроны буудлуудаас буухиа автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

Be the first to comment

Leave a Reply