Шинэчлэгдсэн Courthouse Plaza ашиглалтад орно

Арлингтон хотын төвд хотын захиргааны байрны орчмын Courthouse Plaza засвар шинэчлэлийн ажил дуусч, нээлтйиг маргааш хийхээр төлөвлөжээ.
2011 онд эхэлсэн засварын ажил энэ оны 4 сард ашиглалтад орохоор анх төлөвлөсөн ч төслийн ажил ийнхүү хоцорч дуусч байгаа ч төсөлд заасан бүх ажлыг бүрэн биелүүлжээ.
Төслийн хүрээнд мод, зүлэг, иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлсэн олон ажлыг хийсний зэрэгцээ орчны автомашины зогсоол зэргийг засч сэлбэн шинэчилжээ.
Courthouse Plaza цогцолборын эзэмшигч “Vornado” болон “Clarendon-Courthouse” Иргэний Холбоо хамтарч “Party on the Plaza” нээх ёслолын партиг маргааш зохион байгуулах гэж байна.
Ёслол маргааш буюу 07 сарын 21-ны Пүрэв гарагийн оройн 5-7 цагийн хооронд болно.
Ёслолын баярт хөгжим, тоглоом болон үнэгүй хоол ундаар зочдыг дайлах юм.

Be the first to comment

Leave a Reply