Цагаачид гэмт хэргийн дуудлага өгөх нь эрс багасчээ

Ерөнхийлөгч Доналт Трамп алба хүлээж авснаас хойш Арлингтон хотын тодорхой дүүргүүдэд гэмт хэргийн гаралт буурсан буюу гэмт хэрэг, ахуйн хүчирхийллийг цагдаад мэдээлэх нь эрс багасчээ.

Тухайлбал Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөсний дараах 8 сарын хугацаанд Испани иргэд төвлөрч амьдардаг дүүргүүдэд ахуйн чанартай гэмт хэрэг, зөрчил түрүү жилийн мөн үетэй харьцуулахад 85 хүртэл хувиар буурсан дүн гарсан нь хууль бусаар оршин суугаа цагаачид баригдахаас эмээж ахуйн орчинд үйлдэгдэж буй хэрэг зөрчлийн талаар цагдаад дуудлага өгөхгүй байгаатай шууд холбоотой ажээ.

Шинэ засаг захиргаанаас хууль бус цагаачдын эсрэг авч буй шат дараалсан арга хэмжээ авч, гэмт хэрэгт холбогдсон хууль бус цагаачдыг шууд албадан гаргах болсон нь ийнхүү ахуйн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил цагдаад мэдэгдэхгүй, дарагдах ноцтой сөрөг үр дагаварт хүргэж байна. Энэ байдал улмаар хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой үр дагавар авчирч болохыг хүний эрхийн байгууллагууд онцлон анхааруулж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад өнөөдөр Ерөнхийлөгч Доналт Трамп Конгрес дахь намуудын төлөөлөлтэй цагаачлалын шинэтгэлийн талаар зөвшилцөх уулзалт хийж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply