“Caffe Aficionado” кафен эзэн баривчлагдлаа

Өнөөдөр өглөө Рослин дахь “Caffe Aficionado” cafe-н эзнийг баривчилж, улмаар тус бизнес хаагдаад байна.caffe2-min“1919 N. Lynn Street” хаягт үйл ажиллагаа явуулдаг тус кафений эзэн Adiam Berhane-ийг өөр нэг хамтрагчийн хамт зээлийн картын хулгайн, залилангийн хэрэгт баривчилж сэжигтнээр саатуулаад байна. Мөн Рослин дахь 1700 Clarendon Blvd хаягт орших “Gaslight Square” дээд зэрэглэлийн орон сууцны хороолол дахь түүний гэрт нэгжлэг хийж нижгээд тооны цаасан хайрцаг бүхий бичиг баримт, компьютер зэргийг цагдаагийн газар хураажээ.
Анх 2015 оны 11 сар орчимд Арлингтон хот орчимд иргэдийн зээлийн картын гүйлгээнд үл мэдэгдэх гүйлгээ хийгдэх, эсвэл гүйлгээ хийхээр завдах үйлдэл гарч байгаа гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Гомдлын мөрөөр мөрдөн байцаах ажиллагааг хот, муж, холбооны түвшинд эхэлж, мөрдөн байцаалтын явцад 44 настай Adiam Berhane, түүний бизнесийн хамтрагч 44 настай Clark Donat нар энэ хэрэгт холбоотой байж болохыг илрүүлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад түүний “Caffe Aficionado” -д олон зуун мянган доллартай тэмцэх хэмжээний бэлгийн карт (Gift card)-аар гүйлгээ хийгдсэн байсан бөгөөд тэдгээр бэлгийн картуудыг иргэдийн зээлийн картын хулгайлагдсан мэдээлэл ашиглаж худалдаж авсан нь тогтоогдоод байгаа гэнэ.
хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд зээлийн картын мэдээлэл алдагдсан, энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон гэж сэжиглэсэн хүмүүсийг FinancialCrimes@arlingtonva.us имэйл хаягаар юм уу 866.411.TIPS (8477) тоот устаар мэдээлэл өгөх боломжтой ажээ.

Be the first to comment

Leave a Reply