CVS-ийн хамрын дусаалга нянгийн халдвартай байж магадгүй.

CVS дэлгүүрт борлуулагдаж буй хамрын дусаалга нянгийн халдвартай байж болох үндэслэлээр буцаан татсан тухай АНУ-н Хүнс Эмийн Харилцааг Зохицуулах Газар (the Food and Drug Administration)-аас зарлаад байна.

Буцаан татаж буй тухайн бүтээгдэхүүн нь “CVS Health 12 Hour Sinus Relief Nasal Mist” гэсэн нэртэйгээр АНУ-н бүх CVS салбаруудад борлуулагдаж байжээ.

Зах зээлээл нэн даруй буцааж татахад хүрсэн энэ хамрын дусаалга нь бичил биологийн халдвартай (pseudomonas aeruginosa), үүний нөлөөгөөр тунадас үүссэн байж болох тул зарим төрлийн амьсгалын замын өвчин эмгэгтэй (cystic fibrosis) хүний амь насанд хүртэл сөрөг нөлөө үзүүлж болох тухай анхааруулжээ.

CVS-ийн захиалгаар тухайн бүтээгдэхүнийг борлуулагч “Product Quest” компани бүтээгдэхүүнийг сайн дураар буцаан татаж эхэлсэн байна. Энэ брэндийн хамрын дусаалга нийт 16000 ширхэг зах зээлд нийлүүлэгдээд гэнэ.

Одоогийн байдлаар энэ дусаалгын улмаас эрүүл мэнд хохирсон тохиолдол бүртгэгдээгүй байгаа тухай эрх бүхий байгууллага мэдээлж байна.

Тиймээс UPC code 50428432365 гэсэн бүтээгдэхүүний кодтай борлуулагдаж буй энэ бүтээгдэхүүнийг худалдаж авсан хэрэглэгчид нэн даруй CVS салбарти буцаах, эсвэл хаяж устгахыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ.

Be the first to comment

Leave a Reply