DACA хөтөлбөрөөр оршин суух зөвшөөрлийг сунгаж эхэллээ

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Доналд Трамп DACA хөтөлбөрийг 2017 оны 09 сарын 05-ны өдрөөр зогсоож, улмаар тус хөтөлбөрөөр АНУ-д оршин сууж буй иргэдийг оршин суур эрх сунгах ажлыг зогсоогоод байсан юм.

Харин 2018 оны 01 сарын 09-нд Холбооны шүүгч William Alsup -ийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн DACA хөтөлбөрийг зогсоосон зарлигт хэсэгчидсэн хориг тавьснаар DACA хөтөлбөрт өмнө нь хамрагдаж байсан иргэд АНУ-н Цагаачлалын Албанаас DACA хөтөлбөрийн хүрээнд оршин суух эрхээ сунгуулахаар өргөдөл гаргах боломж бүрдлээ. Харин DACA хөтөлбөрт өмнө нь хамрагдаж байгаагүй  иргэдээс шинээр өргөдөл хүлээж авахгүй юм.

Тиймээс энэ хөтөлбөрийн хүрээнд өмнө нь оршин суух эрх авсан, оршин суух эрх нь 2016 оны 09 сарын 5-нд юм уу тухайн хугацаанаас хойш дууссан иргэд одоо оршин суух эрхээ сунгуулах боломжтой болж байна. Эдгээр иргэд оршин суух эрхээ сунгуулахын тулд Form I-821D (PDF), Form I-765 (PDF), Form I-765 Worksheet (PDF) маягтуудыг бөглөж, зохих хураамжийн хамт Цагаачлалын Албанд илгээх ёстой юм.  Харин DACA хөтөлбөрөөр оршин суух эрх нь 2016 оны 09 сарын 5-с өмнө дуусгавар болсон иргэд дахин сунгуулах боломжгүй хэвээр байх ажээ.

Дашрамд дурьдахад DACA (Deferred Action for Childhood Arrival) Хөтөлбөр нь хүүхэд ахуй цагтаа АНУ-д хууль бусаар орж ирсэн, бичиг баримтгүй хүүхэд залуучуудад олгосон түр оршин суух зөвшөөрөл бөгөөд тухайн хөтөлбөрт хамрагдагсад албадан гаргах (Deportation) эрсдлээс хамгаалагдаж байгаа юм.

Анхны сэтгэгдэл үлдээх

Хариу бичих

Имэйл хаяг нийтэд харагдахгүй.


*