ООСОР БYЧГYЙ ОРЧЛОН

Товууг гурвын даваанд уначихаад нь євгєд харчууд энд тэндээс
“Єє харла…”, “Яачихав аа” гэлцэн урам нь хугарсан янзтай харуусан дуу алдаж, тvрvvлнэ хэмээн санаж байсан vе тэнгийнхэн нь бахархал дvvрэн харж байсан нvдэндээ vл итгэн бvлтэгнэж, бие бялдар, єтген хар хємсєг, бvхий царай зvсий нь таашаан шохоорхох олон хvvхнvvдийн зvрх усанд гэнэт хєл алдах шиг палхийжээ.

Цээл хоолойтой палдайсан залуугаар цолоо дуудуулан, уужим хєх тэнгэрт элин халин эргэлдэх бvргэд мэт уран сайхан дэвэн байснаа эрвэлзэн гараад бvдvvн євсєнд бvдрэх мэт нэг шармийсан шар залууд ойччихжээ. Товуу єєрєє ч сайн учраа олсонгvй. Учраа бєхтэйгээ єрж байгаад нэгэнтээ далавчаа сэлгэн займчих зуур наадамчдыг гvйлгэн харвал эгнэн зогсоо олон морьтны дунд улаан хоргой бvслvvртэй цагаан бvрх малгай харагдахад дотор нь баяраар гийн, лавлан харвал, эзэн нь єєр хvн байсанд урам хугаран эргэж єнєє шар залуу руу хандсанаа санах аж. Буулт єгєєд буцаж явахдаа “Хачин юм” гэж бодмоглосноо анхаарал сарних зуур л чавхны чулуу шиг орж ирээд сєгдvvлж дээ гэж санан, бєхийн майхны дэргэд дээл бvсий нь барьж vлдсэн хархvv євгєн хоёр руу очив. Цаадуул нь “яачихав аа” гэж биенээсээ єрсєн асуухад “Харин яасныг хараа биз дээ” хэмээн vнэнээ єчєєд, далавчныхаа ханцуйг нэгээр нь татуулан ємсгєлєє тайлж дээлээ нємєрчээ… Тэгээд наадмын асар тийш харвал, єєрий нь унагасан шар залуу, бєхийн идээнээс єрсєн боорцог сэлтээс асар еєд хэдийг цацаад, наадамчид руу хэд хэдээр нь гvйдэл дундаа хаялан явж байлаа. Товуу, дээл хувцсаа тухлан ємсєж байхдаа болсон явдлыг сая санаж эхлэв. Учраа нь бариад автал барьцы нь алдуулан бултаж зугтахаар араас нь шvvрч барих гээд ухасхийснээ шуудгий нь маажаад л сєхєрчихсєн санж … Єєрт нь унасан хийгээд барилдана гэж бодож байсан хэдэн бєх тойрон ирж “Яах нь энэ вэ?” гэлцэн бас л харуусч байгаа янзтай асуухад, мань хvн “Яалаа ч гэхэв дээ” гэж инээмсэглэн, зодог шуудгаа баадагнан боож бvслэв. Холгvйхэн, бєхийн хорхойтой хоёр євгєн: хэдэн эрчvvд “Начин ч харих болоогvй дээ!” “Сvрхий гэнэдэх шиг боллоо” гэлцэх нь сонсогдоно. Тэр, барилдах нь ч яахав, нэг хvнд бараагаа харуулаад, бас тvvнийхээ царайг нэг хараад л авбал, эл наадамд ирсний хэрэг бvтэх юм шиг санаж байжээ. Тэр бодол нь дэндvv санаа сэтгэлий нь эзэмдэж, самбаа тэнхээгий нь алдруулсан ч байж мэднэ. Харин уначихсанд нь их багагvй хумvvс харуусаад байгааг ухаарсан хойноо, наадамчид надад их итгэж байжээ гэж гэмшжээ. Тэгээд, энд байгаад байх ч хэрэггvй юм шиг бодол тєрєн мориндоо мордоод явъя гэтэл бас л зориг хvрсэнгvй. Нэг л юманд хоргодоод байлаа. Єєрийн эрхгvй хоёр нvд нь эрээн алаг асрын хоёр жигvvрээр сэрийлдэн зогсох гоёж гоодсон морьтон, тэдний урд талаар газраар зээглэн суусан наадамчид руу байн бай бэлчиж сэтгэл нь донголзох аж. Тvvнийг тийн сэтгэл шаналангуй байгааг хэн мэднэ! Харин єєрийгєє харуулах гэсэн юм уу, харцы нь нэгэн удаа ч болов еєртєє татах гэсэн саваагvй юм шиг хэрнээ цайлган бодол євєрлєсєн хvvхнvvд хойгуур урдуур нь морьтой хэрэн нэг єнгєрч; явган ч нэг vзэн авирлаж байлаа. Товуу тэднийг даанч анзаарах сэхээгvй явав. Тvvний сэтгэл нэгийг vгvйлэн дэнсэлж байлаа.

… Говь талын гурван сумын хиллэх газар Тєгрєгийн говь хэмээх хужир шvv, бударгана багалзуур зэгс дэрс, шар мод шарилж, таана хємvvл дэлгэр бvрд булаг цєєрєм бургилсан нутаг байдаг авай. Зуны адаг намрын тэргvvн сар болохуй хуртай жилийн ногоонд халуурсан тэмээнд тийшээ салхидан ирэх нь ёс мэт. Ер нь тэр говиор хиллэсэн гурван сумын ойр дєт нутаглан байгаа айлын тэмээ ч ирэх Тєгрєгийн говийн ногоон єдрvvдээр, тэмээ тєєрєх нь байтугай, хvний сэтгэл ч согтууран тасрах нь бий.
Дэлгэр сайхан зун болж байна. Товуу хєрш сумын наадам намрын эхэн сарын арван таванд болох зар дуулж, цагаа тулаад ирэхээр эрэл суралд хатаан, ажил явдал vvдэж мэднэ хэмээн, салхидан одоод тав зургаа хонож байгаа тэмээгээ нэхэхээр дєрєє жийжээ. Аав нь тэмээгээ салхидуулах дуртай нэгэн юмсанж. Тэр
– Тэмээ гэдэг амьтан ч зvгээр нэг салхиддаггvй вий. Хорвоогийн нэг жамаар, тогтож байсан бэлчээр, унд усаа орхин бурантаглуулдаг вий. Хvрэх ч байх, хєєрхийс … Юмыг яаж мэдэх вэ? Тэгж байж, хvч тамир оруулдаг сансрын хvрд эргэж байдаг ч юм билvv. Салхидсан тэмээг хvрэх газар нь хvргэж хонуулж санаагий нь амраагаад авчирч бай! Манай тэмээ сайндаа л Тєгрєгийн говьд ороод тогтоно гэж номлодог ажээ. Энэ удаа харин эргэлзэхээр байлаа. Яагаад гэвэл, хэд хоногийн салхи тогтворгvй, зvг солин эргэжээ. Гэлээ ч, юмыг яаж мэдэх вэ, эхлээд Тєгрєгийн говьд vзэхэд гэмгvй гэж Товуу тийш хvлгийн жолоо залжээ.
Чингэхдээ мєр замдаа бараа харан тамдаж, уулзаж учирсан хvнээс сураглан явсаар зорьсон газрынхаа барааг харжээ. Тєгрєгийн говьд тэмээний найр болж байгаа ажээ. Их vд дєхєн, єдрийн халуун улам аагиж байлаа. Товуу их говьд хэсэг бусаг бєєн бєєн сvрэг сvргээрээ бараалан байгаа тэмээд тийш хараа тавин, бvх л юм нvднээ ил тусах нэгэн толгой дээр дєрєє мултлан буув. Тэгээд єєрийнхєє хоёр шарга цагаантай дєчєєд тэмээгээ хаа нэгэн газар нь харагдах эсэхийг болгоон тухлан суув. Єдрийн халуун болж буй тул олонхи тэмээ хурайлан бєєгнєрєєд, зарим нь бєєн бєєнєєрєє хэвтэн босон байх тул ялгаж танихад хэцvvхэн аж. Бас vдийн зэрэглээ тунаран цочих тул цагаан зvсний болохыг ялгахад бэрх байлаа. Дэмий л нvд тавин тамхиа нэрэв. Сvvлийн борооноос хойш хориод хоног улирч, хэт халуунд ургаж сэргэсэн ногооны тvрvvн гандаж шарлах єнгє оржээ. Тvvний учир энд тэндээс ургах vvлэн толгойг мєд хур хайрлах нvнжиг байгаа эсэхийг ч болгоов. Хол ойрын уулсын єнгє зvсийг ч бороо дуудан байгаа эсэхийг ч шинжив. Малчин хvний газар ус лустай ярилцдаг зан залуу эрийг тойрсонгvй. Тийн баахан сууж ахин тамхиа нэрэхээр чvдэнзээ гарган зурж асааснаа гаансныхаа толгойд дєхvvлтэл морь нь гартах цулбуураа дугтчив! Товуу галы нь унтраасан мориндоо ундууцан эргэн харвал нэгэн зvг чихээ соотойлгон нvд нь сэргэн ямар нэг чимээ анир авсан янзтай тэргvvнээ єргєн харж байлаа. Тэр зvг буюу баруун хойш хараа тавибал, адуу тургих анир гаран, тєдєлгvй цахиур чулуу гялтганасан гvдгэр чанадаас нэгэн морьтон шоволзон ил гарч иржээ. Хартал цагаан бvрх малгай сэмбийтэл тавьсан бvсгvй хvн урт чихтэй хар морины толгой хаялан алхлах эр хар сайвраар ямар нэг дууны ая дээш доош єргєж буулган исгэрч байснаа больж, хормой сэлтээ засан дєхєх авай. Товуу “Хэн байх нь вэ?” гэж бараагаар нь таньчих санаатай шаргуу ажиснаа нэр оноож чадсангvй. Харин бvсгvй хvн алмайран суугаа хvнтэй таарна гэдэг зугаатай ч юм шиг бодогдохуй битvv баясалд автан, чvдэнзээ зурж тамхиа нэрэв. Тийн соруулаа хєхєн тамхиныхаа утааг амтархан суухдаа “Бас л тэмээний нэхvvл эрлийн хvн бий дээ, чи” гэсэн шvv юм бодон, айсан яваа хvн рvv нvvрээ харуулан суудлаа засчээ.
Бvсгvй сувдан хєлс нь ташаан дээр нь бєнжигнєсєн мориныхоо халуун амьсгаа, илчийг ханх татуулан ирэв. Цэмцгэрхэн эмээл дээр, цэмцгэрхэн суусан тэр хvvхэн, хажуу сумын “алаач” Цээгийн эхнэр шанган Долгор гэгч байлаа. Товуу “Єє” гэж дотроо урам хугарсан янзтай дуу алдав. “Алаач” Цээ гэж жилийн дєрвєн цаг мєрнєєсєє ангийн карбин буу, бvснээсээ “зєрvv хар” хэмээх нэг нvдний дуран салгадаггvй, амьтны хамраас цус гаргахын дон євєртєлсєн, гишгэхий нь хvртэл тандан хардаж сэрддэг хэн нэг эртэй инээж хєєрєхийн зуур муу юм санан аль алий нь буудна хэмээн авирладаг бузгай догшин зантай хvн байдаг гэж олонтаа дуулсан тул таагvй совин бие сэтгэлий нь эзэгнээд авах шиг болжээ. Долгор уг нь тэртээ Шанхайн хэцийн хvн юм. Цээ ан ав хєєцєлдєж явахдаа тэднийд бууж морддог болсноо, Долгорыг босгож авчирсан аж.
Шанхай нутгийнхан єєрсдийгєє “шанган ганган” гэж єргемжлєх дуртай юмсанжээ. Чингээд л ус нутгийнх нь занг дагуулж, гоочлосон ч юм уу, эсвэл бахархсан ч юм уу, харчуул “Шанган” алдрыг єргєжээ. Долгор, бэр болж очсон бор гэрээ байтугай, нуга нутгийн олон эрсийн сэтгэлд гийсэн саран ажээ.

Долгор тэгшхэн шvдээ нимгэн ягаан уруулын чанадаас ярсхийлгэн Товуутай мэндлээд, хулсан хадаастай торгон савхи жийсэн хєлєє дєрєєнєєсєє мултлан салхийн буухад нь Товуу, эдэлгээ суусан ч дориухан бор даавуун дээлэн дээрээ бажгар дурдан бvс жавхайтал ороосон нуруу биеийг нь єєрийн эрхгvй шохоорхон “Нуруу царай тэгш, сайхан ч тєрсєн амьтан даа уул нь” гэж бодоод амжив. Тэгээд хариу мэндийн vгээ хэлж зун зуншлага мал тарган тавтай байгаа эсэхийг угсруулан асуув Долгор тэр бvгдэд нь хариу єчин, євдєг сэлт хормой хотсоо ивэн, хєндийхєн цомцойн суулаа. Залуу эр тамхиа шивших зуур, морины нуруун дээр ааван сааван тохдоггvй бололтой менгєн хэрэглэл, угалзтай шар ширэн гєлєм бvхий єндєр цэмцгэр бvvрэгтэй эмээлийг ажиж, Гэрээсээ тєдий л хєндийрдєггvй хvн хаа хvрч яваа юм бол” гэж бодон, хэт нутаг хаана байгаа, хэрэг зориг юунд яваагий нь лавлав. Ёс мэт эл асуулт хоёр биенийхээ хєндийвтэрхэн яриаг амилуулах гэсэн мэт, Долгор єєрийнхєє бvтэлгvйг шоолох аястай дуу алдан, “Єє, ямар сайндаа л энэ хvртэл, морио тасдан мунгинаж явах вэ? Уржийн уржигдар vдэш гадаа хурааж хэвтvvлсэн тэмээгээ шєнєєр оргуулчихаад явж байна … Босоод явсан мєрий нь vзвэл наашаа чигтэй явсан байх юм. Хавьдаа тогтоогvй бололтой .. гэж яриад, манайх Цахиуртад л даа!” гэв. Товуу Цахиурт эндээс єртєє гаруй зайтайг санан тvvний илэн далангvй ярианд баяссан ч юм шиг болж: єєртэй нь адилхан тэмээний эрэлд явааг мэджээ. Тэгээд, хэдий хэдхэн нас эгчмэд атугай ч тоглоомоор “Тэмээгээ оргохыг мэдээгvйг бодоход бєх унтжээ!” гэхэд нь, цаадах нь ил цагаанаар “Чухам аа чухам! Єдрийнхєє ажилд тvvртээд сvхээр цохиулсан юм шиг л байж тэр” гэж ярив. Чингэхэд нь Товуугийн угийн дvрсгvй хєдєлж, “Тэгтлээ єдрийн ажилд тvvртсэн байж чадсан юм уу даа?!” гээдхэв. Долгор сая дамшиглалын vг шидэж байгааг ухаарч, хєгжилтэйхэн инээмсэглэх аядаад “3а. за та минь …” гэж унтууцах янзтай дуу гарав.

Товуу, шанган Долгортой нvvр тулан уулзаж явсангvй. Зєвхєн тvvнтэй ойртож хавьтах гэсэн харчуудын ярианаас л нэр усы нь дуулж нэгэн удаа наадам дээр, нvдээ гартал гоёчихсон хvн, хар хvнтэйгээ зvс нийлсэн морьтой тормолзож явах бараагий нь харжээ. Тэгэхэд vйлийн vргvй “шанган” нэрэндээ ч таарсан, хавь нутгийн харчууд шохоорхож байдаг нь ч хэр юм даа л гэж бодоод єнгєрчээ. Халаг болон явдаг харчуудын цээжинд сvvмэлзэх од, єєрийн цээжинд орж иртэл ч хаа байсан юм бvv мэд! Одоо, мэдэхvл бусдын уруу татаад байдаг од аль хэдvйнээ бие сэтгэлд нь шигдчихсэн байснаа, єнєє гэгээ гэрлээ цацан хэнэггvй явсан зvрхий нь гийгvvлэн улалзаж байх шиг санагджээ. Тэгээд, тvvндээ ч олзуурхсан мэт Долгорт хандаж хэлэв. Тэр “Эр хvний жаргал эзгvй хээрийн талд байдгаа” гэдэг чинь, ийм учрыг хэлдэг биш байгаа даа гэсэн шvv юм бодохуй бvх бие сэтгэлийн сэрэл мэдрэхvй, сэргээд ирэх шиг болжээ. Долгор єврєєсєє улаан алчуурт боосон дуран гаргаж тайлах зуураа “За юутай ч атугай энэ олон тэмээг нvдээрээ нэг шvvгээдхэе!” гээд Тєгрєгийн говиор л нэг тэмээд рvv дурандав. Товуу “Цахиурт чинь єртєє гаруй газар … Энэ хvртэл тэмээ тогтвол тогтчихоор хэдэн бага говь бий. Тэнд байгаагvйг бодоход эндээс хаа холдоо аж . Би ч гэсэн дурангаар нь тэмээгээ бас хараадахъя” гэж бодон Долгорыг ажин суув, Тэгэхдээ “Би ч гэсэн хэдэн тэмээгээ салхидуулаад нэхэж яваа юм. Манай хэд ч эндээс холддоггvй юм аа” гэж тvvнийхээ чихэнд хэрэг зоригоо мэдvvлэн дуулгав. Уг санаа нь бол золоор тэмээний хоёр эрэлчин таарчээ гэдгийг л хэлэх гэжээ. Долгор Тєгрегийн говийг хавь орчинтой нь тойруулан харснаа нэг юм руу дурангийнхаа харааг тогтоон суудлаа хvртэл тухлан авч шагайж “Байна аа! байна… Тээр хиазад хэвтээ босоо харагдана. Манай нэг тэмээ дагууламхай лvдийн ат байдаг юм. Тэр яг дvрээрээ харагдана… Андашгvй л дээ, Олноос онцгой буурал магнайтай юм … Зvсээрээ зогсож байна!” гэж дуран шагайх зуураа єгvvлээд олзуурхан инээд ч алдах шиг нэг л эгдvvтэй хєєрхєн дуугарав. Тэмээ нь энд байгаа мэдээ Товуугийн чихийг дvлийртэл нь алгадах шиг санагдаж, “Ингээд л салах болж дээ” гэсэн харуусал тєрєн зvрхий нь хатгаад авсан ч тэр дуу хоолойгий нь дахин дахин сонсоод баймаар бодол оволзов. Долгор сэтгэл нь амарсан янзтай болж, тєвгєрхєн хєхтэй цээжээ овсхийлгэн санаа алдаад “Та юм харах уу?” гэнгvvтээ дурангийнхаа боодол улаан эдийг намируулан сарвайв. Товуу “Ашгvй дээ …” гэж тал єгснєє, дурангий нь авч, “Буурал магнагтай ат чинь тэгээд, сайн явж ирэв vv гээд харж байна уу” гэхэд удаан нэгэн зvйл шагайж чилсэн нvдээ хэд нухлан єєдєєс нь тормосхийн харж сайхь асуултад тэгтлээ инээд нь хvрсэн юм уу, хоолойдоо ахиад л дахин дахин сонсмоор уянгатай хэрнээ урлагхан хєхрєв. Чингэхэд нь дурандах гэж байснаа орхин хvvхний царай руу сая vзэж байгаа юм шиг том харжээ. Долгор єнєє л цомцойн суусан чигээрээ, жижиг хар ялаа нvvрнээсээ сэвэн vргээж тунамал хар нvдээрээ инээмсэглэх ажээ.
Товуу, тэнд л манай тэмээ байгаа болбуу гэсэн бєєн тэмээ рvv шуудхан дурандав. Чингэхдээ дэмий суугаа бусгvйд зугаа болгож “Манай хэд ч тэнд л байх шиг байгаа юм. Даанч энэ зэрэглээ бvрэлзээд сайн таниулахгvй байсан юм … Одоо ч яг говь дундаа орвол тэмээ дагасан vvрэглээ ялаа амьсгаа авахуулахгvй ам хамраар нэг орно доо нэл …” гэж ярилаа. Тэр харсан тэмээнд vнэхээр єєрийн нь тэмээ байгаа аж… Тэмдэгтэйеэ харагдах тэмээ бас байх тул Долгорын адил тєвєггvй танив. Гэхдээ бvрэн бvтэн байгаа эсэх нь vл мэдэгдэнэ. Хvний тэмээтэй цуг байгаа тул, тоогий нь авахад хэцvv байлаа. Гэлээ ч эрэл чигтэй болж байгаад аанай л олзуурхан баясч, дурангийн хараанаас нvдээ салгаж, Долгор руу харвал “Байх шиг байна уу” гэж асуув. Тэр тvvний царай тєрхєєр сэтгэл амирласныг олж мэдсэн нь ил байлаа. Товуу “Байна аа” гэж бахтайхан дуугараад бvсгvйг цаашлуулан єдєхийн санаа ургуулан эгдvv нь хєдєлж, дурангий нь том шилийг нvдэндээ барин, єєдєєс нь дурандвал, тэрвээр цулбууры нь барин байгаа морьтойгоо, чанад нь ухаартан бууралтах хадтай сэрвэн тэртээ хєхрєх уул, цэнхэр тэнгэрийн хамтдаа алслан холдож, жижигхээн гэгчийн болж харагдав. Гэвч дуу хоолой нь чихэн дор уянгалан, “Хvvе, яадаг хун бэ? хvvхэд аятай…” гэснээ єнєє л нэг сонсоод баймаар дуугаараа хєхрєв. Тэгснээ ичингvйрч ч байгаа юм уу, хvvхэмсэн аальгvйтэж байгаа ч юм уу Долгор нvvрээ даран буруулах гэсэн авч чадсангvй гарынхаа салаагаар шагайн харж байлаа. Товуу дурангий нь буцаан єгєхдєе “Тийм хvvхэд шиг байна уу?” гэж зузаавтархан уруулаа шєвийлгєн єгvvлэв. Долгорт хэзээ ч билээ зvсийг нь, хальтхан харж, нэр усыг нь чихэндээ бас мєлтхєн унагаад авсан хархvvтэй хээр хєдєє дураар хєхєрч, аманд ороод ирсэн vгээ хэлбэл ч хэлж хєгжилдєєд мордоход тийм ч этгээд зvйл бус мэт санагджээ. Бас ч бvсгvй бяцхан зvрх нь мєчийн зуур ч гэлээ болтугай аальгvйтээд авахад ч, цєлх аглаг газар, ханат гэрийн дотор, тортой шувуу шиг байдаг сэтгэл нь тэнийгээд, дурангаа боон євєртєлж босохдоо “Хvvхэд хvvхэддээ бvvр томоогvй хvvхэд шиг байна” гэж бодоод мориндоо дєхєн жолоо цулбуураа хумисхийн бас л инээд алдав. Товуу “Сайн таньдагсан бол золигийг барьж аваад баахан vнгэж наадахсан” гэж бодсоноо “Томоогvй хvvхэд хэцvv шvv … Тэр дундаа эзгvй хээрийн талд …” гээд орхисноо байр байдлыг ажив. Долгор “Тэгвэл хэцvv хvvхдийн гарт шоглуулахаасаа ємнє хэдэн тэмээгээ бараадъя” гэнгvvтээ дєреєгєє шvvрэн мордов Тэр эмээл дээрээ гарсан хойно, эр мориныхоо ивээлд нэг мєсєн орлоо гэсэн бардам сэтгэлээр намжиртайхан нvд хємсгєє солибуулан инээвхийлэв. Товууд, эл бvхэн зугаатайхан санагдсанаар барахгvй, хаана нэгэн газраас буугаа vvрсэн “алаач” Цээ гараад ирэх вий гэж битvvхэн ширвээтэж байсан айдсаа гээж, “Яана гэнээ” хэмээн єдсєн vгээ шидээд мориндоо шувуу шиг бас сэвхийн мордлоо. Хvvхэн, єєрийгєє цулбуурдах нь уу гэж хардан, ухасхийн хурдлахаар морио давирснаа, Товууг хээв нэг зэрэгцэн ирж ерийн зvйл ярин алхуулахад дэмий хар санаснаа огоорч ханьсан галигуулав.

Тэр єдєр, бараан морь, бараан дээл, цагаан малгайтай бvсгvй, хул хонгор морь, цагаан минчvv дээлтэй хархvv хоёр, хоёр хэсэг тэмээ ханьсан цуглуулж, тэмээ тэмээндээ эзэд чинь ирж гэдгийг мэдvvлээд нааш цааш, буун мордон ганхаж єнжихєд хvрэв. Товуу жин vдийн халуунд олон тэмээ яаж туунам? Ер нь салхидсан тэмээг очсон газар нь нэг ч болов хоног болговол, санаа нь амарч ахин явдал тєвєг уддаггvй гэдэг юм. Хэрэв туувал сэрvv оруулбал яанам хэмээн ятгаж єєрийнхєє дуулсан элдэв явган шог, тзр энэ анчин, жинчинд тохиолдсон инээдтэй явдал ярин инээдийг нь ханатлаа нэг сонсож тvvний ааль ааштайгаа хосолсон царай зvсний гэгээнд, бvрэг бодихон сэтгэлдээ ээрэгдэн явсан зvйл зvйлийн эрвээхэйгээ нисгэн алджээ… “Алаач” Цээ, хоёр мянган тарваганы гэрээ сумынхаа хоршоотой хийж, сумын тєвд арьс тосоо хэрхэн бэлтгэх хэд хоногийн семинарт дуудагдан явсан аж. Тvуний учир гэрээсээ хонуут єнжvvт явуулах дургvй эхнэр нь салхидсан тэмээнийхээ хойноос жолоо залахаас єєр аргагvй явдал тохиожээ, Шанган Долгор, салхидсан тэмээний тухай ятгалганд vнэнээсээ итгэсэн vv, эсвэл хvvхэмсээд байгаа хархvvгийн зугаатай ярианд согтууран, хэвлvvхэн єдєж таалах овжин алиа аашинд ч сатаарсан уу, дєрєє хавиран явахдаа явж, газрын єндєрт ч буухдаа бууж, уянгатайхан инээхдээ ч инээж, салаад явчих санаа зоригийн vзvvрийг алджээ. Тэгээд л их vдэд шахам танихгvй хоёр уулзаж байсан бол, наран баруунаа ташиж байхад, салж чадахгуй шахам хоёр болчихсон, хvзvv хvзvvн дээрээ толгойгоо тавилцан нєхєрсєх морьдынхоо сvvдэрт, анган цангаж байгаагаа ч vл хайхран сууж байлаа. Yе vехэн хоёул тэргvvнээ нийлvvлэн эм нь эрхлэхийн дээдээр эрхэлж, эр нь эл жаргалтай мєчид уусахын дээдээр уусаж байлаа. Долгор эр нєхрийнхєє хардаж сэрдэх, авирлаж аяглахаас айж эмээхээс илvv айл гэрийн хийморь авааль гэргийн журмыг гайхалтай хадгалж явдаг нэгэн ажээ. Тvvнд эрийн халамж эдэлж хэрэглэх эрх мэдэл цєм бий. Гэхдээ хааяа нэг гэнэтийн их зол баярыг мєрєєдєн явдаг байсан санж. Тэр зол баяр нь юv гээч, хэзээ хэрхэн нvvрлэхийг vл мэдэн, vеийн хvvхнvvдтэй эрчvvдийн хєгийг ярин нудралцан инээд хєхрєєн болж, заримы нь улайм цайм гуйлт гувшлага, эрээ цээргvй тvрэмгий хандлагаас эвтэйхэн сугарч явжээ. Гэвч, нэг л этгээд юмтай учрах юм шиг гунигтай нvvрлэх юм шиг, ёрын бодол, ерєєл совин алин болохыг мэдэхгvй. хий балмагдал, хий горьдол, хий тvгшvvр, хий мєрєєсєлд автаж бодол болно. Гэтэл тэр бvгдийн торонд єєрєє л барьц алдан яваад орчихсон юм шиг болж байгаагаа мэдэрч суув. Тэгээд, зуураад авсан зуурдын энэ учралаас зугтаад явчихвал, бєєн нvгэл болох юм шиг наалинхайтан байлаа. Тэр тусмаа, зуурдын юм бодоход бvvр ч жолоо алдсан мэт энэ чухам аз уу эз vv гэж хэн хэн нь санавч тvvнийг ялгаж тунгаах нь яршигтай тээр мэт бодогдож байв. Хэдий хэлтгий явдал vйлдэж байгаагаа мэдрэн байвч, энэ учрал урд насны зураг, урт амьдралын тєєргєєр л тохиож байгаа гэж уяхан нэгэн санахад сэршгvй зvvдний аялал дуусашгvй vлгэрийн явдалд vйсэн мэт хоёр зvрх нь бие биеэ уруу татан цохилжээ. Малын бэлчээрт аль олон зvрх биесээ уруу татан учирдаг ч гэх вэ дээ. Хоёр залуу, биесээ шохоорхсон гэрэл гэгээ гялалзсан нvдээр, их говийн тэнгэрт далавчаа гялалзуулан нисч буух тогоруу шувуудыг ч ажин сууж, дєрєє хавиран найгаж явахдаа хэн нэгнийхээ эхэлсэн амрагийн дууг ижилдэн исгэрч, сэтгэлийн жаргалаа эдэлжээ.Тэдний сэтгэл тогоруун далавчинд гялалзах нарны гэрэл шиг гийж байлаа.
Оройн наран ташиж, хvн малын сvvдэр уртсан уртсахын vес мань хоёр тэмээгээ нийлvvлж, аль алины чинь эзэд нь аваачих боллоо гэдгээ мэдvvлэн говийн хиазаас багшруулан туусаар, Тєгрєгийн говийн хойт хаяанд зусч байгаа Жамц євгєний гадаа аваачив. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр, хоёр залууг толгой холбоод авсныг хэдvйнээ мэдсэн мэт “Єдєржин, ялаа шумуул ээрсэн их говьд тэмээ шvvж, халуунд ангаж цангаж явцгаасан амьтад …” гэлцэн идээ цагаа тавин найрсав. Тэд залуусын “зовлонг” сайн мэддэг, элдэв хэл ам хов жив тараадаггvй таатай хvмvvс ажээ.
Мань хоёр ч vнэхээр ангаж цангаж явснаа мэдэрснээр vл барам, унасан мориндоо ч халуунд ус эргvvлэлгvй єнжєєх гэж байгаагаа бас мэджээ. Тэгээд, тухтай цайлж авсны дараа Товуу хоёр морио услахаар мордож Долгор, євгєний авгайтай хоний нь холболцон оройн саалинд нь туслахаар галав шалав хийв. Товуу Тєгрєгийн худаг хvрэх замдаа ч тэр ус ховоодон морьдоо усалж байхдаа ч тэр, буцаж явах зуураа ч эл єдрийн учралыг санан санаж, итгэж ядаж байлаа. Нэгэн бодоход бушуухан давхиж Долгорын хєєрхєн царайг тvргэн харж сэтгэлээ жаргаамаар, нэгэн санахуй єрєєлийн тэр дундаа олон харчууд ойртож хавьтахын хvслэн болон шvлсээ залгин vгээ баран, эрээ цээргvй бие биенээсээ оролдсон эсэхийг лавлан байдаг шанган Долгорыг єдрийн хугаст єєртєє дасган татах хvч миний хаанаас гарав гэж ч бодолхийлэн, сэтгэл зvрх нь ургаж босч явав. Хэрэв Долгор гарыг нь барих гэхэд булаан авч, аягvй хэдэн vг хэлчихсэн бол Товуу, “хvн халгаадаггvй амьтан байж…” гээд л орхих байв. Тэр ч байтугай єнєє шvлсээ залгисан харчуудад хэлэх ч vгтэй болж “Театрын хvvхнvvд шиг сайхан амьтан билээ. Мань мэтийг нэг нvдээр vзэх амьтан биш билээ” гэж явах байв. Жамц євгєний гадаа ирэхэд, тэмээд нь тэдний vнсэн дээр тогтвортой гэгч нь хэвтээд хонгортож байлаа. Долгор айлын эзэгтэйн хамт холбоотой хонь саан єнєє л сэтгэл булаасан хар нvдээ мэлтэлзvvлэн инээвхийлсээр харж харагдана. Yдэш гэрийн эзэгтэй сvv саалиа хєєрvvлж, хоёр хоноцоо ээдмээр зочлов. Тэр ч байтугай, гэрийнхээ баруун талд ор дэвсгэр засахаар болоход, мань хоёр гадаа хурааж хэвтvvлсэн тэмээгээ манаж хонох нэрээр гадаа, тус тусдаа ор засуулжээ Сар мэлтийсэн сайхан шєнє болов. Айл гэрийнхэн унтсан хойно, гvн их тэнгэрт жирэвгэнэн сvрэглэх оддыг ширтэн биедээ чимээ єгєн хэвтэж асан хоёр нэгэн хучлаганаа шургажээ. Тэр шєнє хорин хэдэн насны ааг хонгор сэтгэлийн халуун, хомын ширдгээр зузаалж єгсєн дэвсгэр дор, сvvдэр чийг бараадах дуртай бор эрвээхэй хичнээнийг vгтээснийг бvv мэд. Товуу, vvрийн шаргал туяа гvйцэд тунарахын vес, хажууд нь тєєнєж буй булбарай зєєлєн бие хєндийрєн салхин сэрvv шургахыг анзааран нvдээ нээвэл, Долгор хэдvйнээ дээлээ хэдэрчихсэн, зєєлхєн хошуугаа хацарт нь нааж vнсээд, хvvхэн нь бослоо. Нар гарах нь гэхэд зуны шєнийн богинохон нойрноосоо салж ядахуй “Тэмээ маань явчихаж.. .” гэх дуунаар нь еєрийн эрхгvй єндийв. Yнэхээр, тэмээд нь явчихсан байлаа. Эл хєх шєнє хоёул дугхийсэн эсэхийг vл мэднэ. Энэ тэрийг шивнэлдэн ганганалдаж эрхлэлцэн жаргаж байхад, тэмээ нь хэвтсээр л байж… Чухам хэдийд нь “оргоод” явчихсаныг бvv мэд. Манаж хоносон малаа оргуулчихаад зогсож байна гэдэг, нvvр халаасан явдал болж хоёул айлын зэхэж єгсєн ор дэвсгэр сэлтийг цэгцлээд гаднах тоодонтой уснаас нь угаалтуурт хийж нvvр гараа угааж аваад эмээлээ vvрэн чєдєртэй морьд руугаа ханджээ. Морьдоо барин мордож, сvргийнхээ барааг хараачилбал тэмээд нь хоёр заяа мэт салж говийн хиаз даган билчиж харагдана. Ахиад л халуун єдєр болох янзтай, єглєєний нар мэлтийн ургаж, тэнгэрт vсний сэвийн тєдий ч vvл vл харагдана. Одоо ингээд хоёр бие сална гэхээс бєєн гуниг цээжнээ хуравч, хоёр тийшээ салахаас єєр аргагvй эжээ. Тэгээд єглєєний сэрvvнд тэмээгээ тууж газар дєхєхєер тэмцэн нэгэн толгой дээр буун, нэг нь тэвэрч, нєгєє нь тэврvvлэн жаахан суув. Ингээд суугаад л байвал хэдий болтол ч суугаад л баймаар санагдана. Гэвч улаан нvvр халуун, адуу малын хvн, аргал усанд яваа улсын нvд єлєн тул морь мориндоо морджээ. Сая санавал єчигдєр тэмээ шvvж явсан ганц морьтон овоо толгой дээр суугаа хvн, хонь мал эргvvлж яваа хавь ойрын айлын улс бишгvй л нэг харагдаж байсан авч, мань хоер тэднээс эмээх, ичихийг огоорон явжээ. Тэгээд мєдхєн болох наадмаар уулзах болзоо тавиад хоёр тийш сэтгэлийнхээ гунигийг терvvлэн салав. Уулзах ч гэж дээ бараа бараагаа л харж баясалцаад л єнгєрєхєєр болзов. Тэнгэрт тогоруу єглєєний нарны гэрлийг аанай л далавчин дээрээ гялалзуулан дэвэн сэвэн эргэж, тэдний салхи салж байгаа сэтгэлийн гунигийг шувууныхаа хоолойгоор, жигvvртнийхээ хэлээр гаслан шогшрон байх шиг гур-р, гур-р дуугарна.

Товуу, Долгорын тэмээг нь хумилцаж, говийн баруун хойт энгэр рvv дєхvvлж єгєєд буцахдаа морин дээрээсээ Долгорыг гар сунган хvзvvдэн авч, дулаахан хацар, мєнєєх тунамал хар нvдий нь vнсэн салах ёс хийн эгэхэд “Бvсгvй хvнд бvтэн заяа тэр болгон байдаггvй юмаа … Миний хархvv, эхнэртээ муу юм сануул ваа! Бас эргэж тойрч, элдвээр дорой намайгаа битгий зовоогоорой” гэжээ. Чингэхэд нь мань хvн юу ч хэлж чадсангvй. Гэвч сэтгэл уяран зогсохдоо “Наадмаар очоорой! Харна шvv” гэсэн авай.
Товуу замын турш Долгорын ааль, хэлсэн vгийг бодож явлаа. Тэр, тууж яваа тэмээгээ жин голлож байхад, хэзээний тогтож налайдаг бэлчээрт нь хvргэж бэлчээгээд гэр єєдєє хандав. Ахрын ноос нь ил хатгаж яваа сvрэг тэмээд нь ижил дасал болсон хонхрынхоо бут, ногоог санасан мэт зарим нь даралгар уруулаа унжуулан, тунгалаг алаг нvднийхээ урт сормосыг сэрийлгэн эзнээ таашаалтай харж байлаа. Товууд, олон тэмээ ээрсэн vvрэглээ хар ялаа, гашуун нясууныг идсэн тэмээний аагтай хэхрээдэс. биесээ хажиглан хаях сэвс сэлтийн vнэрээс хєндийрєхєд тун ч таатай унаж яваа морь нь ч намаг, бамбалзуураас гарсан мэт хєл хєнгєн алхалжээ. Гэсэн ч, тэмээний эзэн сvргийнхээ тогтворыг эмээл дээр хоёр тийш сэлгэн сvvжилдэн, эргэн эргэн харж сэтгэл ханаад, цаашхи мєрєє хєев. Тэгэхдээ, аанай л Долгорыг бодож “Єдийд гэртээ дехєє болов уу, яагаа бол? Тєгрєгийн говийн тэмээний эрлээ хар хvндээ юv гэж хэлэх бол? Хааяа vйл оёж суухдаа, намайг дурсан санах болов уу ? Ийм ч юм болохын чинээ бодож явсангvй дээ… Би чамайг мартахгvй ээ! гэж санагалзан уярч явлаа. Шанган Долгор л ирвэл энэ сумын наадмын дэвжээ гэгээ гэрлээр дуvрэх юм шиг санан язганасан олны хєл хєлхєєн хєгжєєн, шуугиан тvvний сэтгэлийн зайд тун єчvvхэн юм шиг санагдаад байв.
Шанган Долгор наадамд ирсэнгvй. Товуу “алаач” Цээ авгайгаа тарваганы арьс євчvvлнэ гээд дагуулаад ан авдаа явсан тухай баттай сураг дуулаад бvvр ч сэтгэл нь гуньж Тэр сайхан амьтныг цус нєжтэй хутгалдуулж байдаг яасан хатуу хорвоо вэ? гэж гаслан бодож, наадамд ирэхгvйг нь мэдсэн авч горьдон харсаар … дэлийг нь гєхєл тавьж зассан мєнгєн хазаар, шинэхэн эмээл бvхий халтар халиун морио хєтлєн, халхгар дээлийн энгэр задгай гудгархан алхаж явлаа.

Be the first to comment

Leave a Reply