Uber, Lyft компаний жолооч нартай холбоотой гомдол ихээр иржээ.

Сүүлийн үед Reagan National Airport (DCA) буудлаас зорчигч тосч буй Uber, Lyft компаний жолооч нартай холбоотой гомдол санал Crystal City хотын оршин суугчдын зүгээс ихээр гарах болжээ. Энэ оны 4-р сард тус онгоцны буудлын засварын ажлын улмаас буудлын нутаг дэвсгэрт байсан дээрх компаний жолооч нарын Staging lot буюу хүлээлгийн зогсоолыг Jefferson Davis Highway -ийн S. Eads Street-тэй огтлцох талбайд нүүлгэсэн нь тухайн орчмын замын ачааллыг эрс нэмэгдүүлжээ. Хүлээлгийн зогсоолд ирж буй болон зогсоолоос гарч буй жолооч нар S Eads гудамжны замын ачааллыг эрс нэмэгдүүлээд зогсохгүй хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд болон явган зорчигчдод аюултай нөхцөл бүрдүүлж байгаа тухай Crystal City Civic Association (Иргэдийн Холбоо)-ий гомдолд дурьджээ.

Тиймээс Арлингтон хотын захиргаанаас энэ 09 сарын 27-нд энэ сэдвээр иргэдийн нээлттэй сонсгол явуулахаар болсон байна.

Иргэдийн зүгээс ирж буй гомдолд зорчигч авахаар гарч буй жолооч нар гол төлөв яаруу явдгаас CVS болон McDonald-ийн зогсоолын талбайгаар зам товчилж Route 1-руу гарч онгоцны буудал руу орох нь эрс ихсээд байгаа тухай дурьджээ. Тиймээс хотын цагдаагийн газраас автын зогсоолоор зам товчилж буй жолооч нарт хяналт тавихаар болсон байна.

Дээрх олон нийтийн уулзалтад The Metropolitan Washington Airports Authority (MWAA) болон VDOT (Virginia Department of Transportation) – байгууллагуудын төлөөллийг мөн урьж оролцуулах гэнэ. Олон нийтийн уулзаль оройн 7-8:30 p.m.цагаас Aurora Hills Community Center-т болно.

Дашрамд дурьдахад Rideshare staging area гэдэг нь Uber, Lyft гэх мэт такси дуудлагын компаниудын жолооч нарт зориулсан бөгөөд зөвхөн тухайн зогсоолд дараалалд орсон жолооч нарт онгоцны буудлаас дуудлага авахаар зохицуулдаг байна.

Be the first to comment

Leave a Reply