Татварын наалт буюу Decal-н загварын уралдаанд шалгарсан загварууд

Жил бүр Арлингтон хотод хөдөлгөөнд оролцож буй 150 000 гаруй тээврийн хэрэгслийн салхины шилинд наагддаг Decal (Татварын наалт)-ийн загварыг хотын ахлах сургуулийн сурагчдын дунд явуулж шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жилийн уралдаан ч журмын дагуу явагдаж шилдэг 4 бүтээлээ шалгаруулаад байна. 2018-2019 онд ашиглах Decal-н олон загвар уралдаанд ирснээс 4 бүтээлийг шалгаруулж, эдгээр 4 бүтээлээс хамгийн олон санал авсан 1 загварыг шалгаруулж хотын Татварын албаны хэрэгцээнд ашиглах юм. Олон нийтийн санал хураалт 01 сарын 15-ны Даваа гарагт хаагдаж байгаа ажээ.

Уралдаан шалгарсан 4 бүтээлийг үзэж, санал өгөхийн тулд ЭНД дарна уу.

Санал өгөх 1-4 оноо байх бөгөөд хамгийн өндөр оноо нь 1 байх бол хамгийн бага оноо өгөх бүтээлд 4 гэсэн үнэлгээ өгнө. Санал хураалтад зөвхөн Арлингтон хотын оршин суугчид оролцох ёстой ажээ.

 

Be the first to comment

Leave a Reply